Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИЛДГИЙН ТӨЛӨӨ АРВУУЛАА

 Кино ертөнцийн хамгийн том баяр, Америкийн кино академиас зохион байгуулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд горьдлого тээн очих уран бүтээлчдийн нэрс өчигдөр тодорлоо. Дэлхийн II дайны үеийн Их Британийн хааны ордны амьдрал, улс төрийн зөрчлийн тухай өгүүлсэн Том Хүүперийн “Хааны зарлиг” (King’s speech) кино 12 төрөлд нэр дэвшиж, түүний араас “Нийгмийн сүлжээ” (The Social Network), “Хар хун” (Black swan) кино хамгийн олон төрөлд нэр дэвшжээ.

83 дахь удаагийн “Оскар”- ын шагнал гардуулах ёслол нэр дэвшигчдээсээ эхлээд л сонирхол татаж байна. Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд анх удаа гадаад хэл дээрх киноны жүжигчин (Испанийн “Biutiful” киноны Хавиер Бардем) нэр дэвшсэн бол оны шилдэг киноны төлөөх өрсөлдөөн 10 бүтээлийн дунд өрнөх нь. Эдний дотор дээр дурдсан гурваас гадна, “Inception”, “Kids Are All right” болон “Toy story -3” (хүүхэлдэйн кино) багтаж байгаа юм.

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд “True Grit” киноны жүжигчин 14 настай Хайли Стэйнфилд нэр дэвшиж кино ертөнцийн “багачуудыг” төлөөлөх болж. Хамгийн сонирхолтой өрсөлдөөн шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд өрнөх нь хэмээн кино шүүмжлэгчид ярьж байна. Энэ төрөлд Николь Кидман “Туулайн үүр” (Rabbit hole), Натали Портмэн “Хар хун”, Аннетте Бенин “Хүүхдүүд минь сайн” (Kids are allright) киноны дүрээрээ нэр дэвшиж байгаа юм.

83 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд Холливудын “Кодак” театрт болох бөгөөд Жамес Франко, Анне Хатавей нар хөтлөхөөр болжээ.

Ж.ТЭГШЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.