Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шийдвэрт хүрсэнгүй

     ДАВОС. /СИНЬХУА/. Швей­цар­ийн Давос хотод тав хоног үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засгийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцсэн боловч тодорхой шийдвэрт хүрэлгүй хурлаа дуусгажээ.
Энэ удаагийн хуралд бизнес, улс төрийн хүрээний 2000 гаруй төлөөлөгч оролцжээ. Энэ оны эдийн засгийн форум “Дэлхийн эдийн засгийн хямралыг тодорхойлох” нь сэдвийн дор болжээ. “Одоогийн нөхцөл байдал банкууд Засгийн газрыг хүлээлгүй өөрийгөө зохицуулах арга хэмжээ авч чадна гэдгийг харуулсан төгс жишээ боллоо” гэж дэлхийн эдийн засгийн форумыг санаачлагч, Германы эдийн засагч Клаус Шваб мэдэгдсэн байна.
“Дэлхийн төрийн тэргүүн нар санхүүгийн хямралын үеэр хэрэгжүүлж эхэлсэн, эдийн засгаа сэргээх багц ажлуудаа орхилгүй, цаашид анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй” гэж Олон улсын валютын сангийн удирдах захирал Доминик Страусс Хан мэдэгджээ.
“Хэрэв эдийн засгийн хямралаас удаж байж гарвал нийгмийн өр их болно. Харин хэт эрт гарвал хямралын уршиг хоёр дахин нэмэгдэж болох юм. Ийм тохиолдолд бид юу хийж чадахыг би хэлж мэдэхгүй байна. Учир нь бид бүх л аргаа хэрэглэсэн” гэж тэрбээр энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр  мэдэгджээ.
“Эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас сайн байгаа ч нөхцөл байдал тийм ч тогтвортой биш байна” гэж Хан мэдэгджээ.
“Эдийн засгийн хямралаас гарах нь чухал. Дэлхийн удирдагчид энэ үед иргэддээ анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Францын Эдийн засгийн сайд Кристин Лажард мэдэгдсэн байна.

"Монцамэ" мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.