Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шарль Паскуаг нэг жил хорьж шийтгэх урьдчилсан ял оноожээ

Нэрт де Гольч, 83 настай сенатч Шарль Паскуаг албан тушаалаа урвуулан ашиглаж, 1993-1995 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа авлига авсан хэрэгт буруутгаж, Францын дээд шүүхээс нэг жил хорьж шийтгэх урьдчилсан ял оноожээ. Прокуророос түүнийг дөрвөн жил хорьж шийтгэх, түүний хоёр жилийг нь чанга дэглэмтэй шоронд эдлүүлэх, 200 мянган еврогоор торгож, сонгогдох эрхийг нь хасахыг шаардсан боловч шүүхээс мань хүнд тулгасан гурван зүйлтэй ялаас мөнгө санхүүтэй холбогдохыг нь хэвээр үлдээж, нэг жил хорьж шийтгэхээр болсон байна. Шүүх хурал дуусмагц Шарль Паскуагийн өмгөөлөгч сенатч Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдах болно гэж мэдэгджээ. Шүүх хуралд 60 гэрч оролцуулсны дотор Францын өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркозийн ойрын зөвлөхүүдийн нэг Клод Геан байжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.