Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү

“Шарк” Амартүвшин энэ жилийн сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй. “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн содон өнгө төрхийн нэг бол яах аргагүй тэр хүн. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал байснаар нь хүмүүс сайн мэднэ.

Дипломатч аав ээжийн буянаар багаасаа өрнөдийн соёлтой танилцсан тэрбээр дугуйн спортын сонирхогч тамирчин юм. Бүр мэргэжлийн зэрэгтэй бөгөөд хоббигоороо “Tour de France” тэмцээнд оролцож байсан ажээ. Тиймдээ ч 12 мянган еврогийн үнэ бүхий “Dogma F12” дугуйгаар гангарч явдаг байх. Гэвч дэргэдээ жирийн нэг хуучны дугуйтай гэр хорооллын жаал хүүг зогсоож пиарын зургаа даруулсан нь буруутаж, сошиалаар хэсэгтээ л “бөмбөгдүүлсэн”. Үүнийгээ тэрбээр “Туршлагагүй намайг уучлаарай. Яаж реклам хийхээ мэдээгүй явж. Зааж зөвлөөрэй” хэмээн тайлбарласан нь нэг бодлын өхөөрдөм. Нөгөө бодлын сонгуулийн сурталчилгаа эхлэх хууль ёсны өдрөөс өмнө пиараа эхлүүлснээ хүлээн зөвшөөрсөн. За тэр ч яахав, сошиал шуурганд өртсөн зүйлсийн л нэг байж.

Харин сүүлийн үед “Шарк” Амартүвшин маань сонгууль энэ тэр гээд дахиад л шуугиулж яваа сурагтай. Одоогоос гурван жилийн өмнө тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ өөрийгөө Б.Ринченгийн зээнцэр гэж анх удаа ярьсан. Энэ ярилцлага тухайн үед нэг их газар авалгүй хоцорсон юм.

Гэтэл сонгууль дөхсөнтэй зэрэгцээд мань эр өөрийгөө Б.Ринченгийн зээнцэр гээд хэвлэлээр нэг зарлаж яваа харагдана. Г.Амартүвшин үнэхээр Их номчийн зээнцэр үү? Энэ талаар сэтгүүлч У.Бямбаням өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.

Б.Ринчен гуайн тухай баримтат нэвтрүүлэг гарчээ. Сонгууль л юм даа. Шарк дэвшигчийн өсгөсөн өвөө нь бол Б.Ринчен мөн л байх. Мах цусных нь тасархай, элэнц эцэг гэвэл Даш Сампилоныг яримаар юм уг нь. 1926-1929 онд Германд сууж байсан Монголын Засгийн газрын Худалдааны төлөөлөгч Даш Сампилон, эхнэр Раднаа, Нямаа, Индра хэмээх хоёр охины хамт байсныг харуулсан хэд хэдэн гэрэл зураг байдаг. Индра гуайгаас Ж.Ганибал гуай төрсөн, түүний хүү Г.Амартүвшин. Амьдралын түүх нь бас л домог шиг л юм яригддаг.

Харамсалтай нь Даш Сампилон 1937 онд Зөвлөлтөд буудуулсан. Өсгөсөн өвөө Ринчен гуай ч баригдаж тавигдаж явсан л байх. Түүх гэдэг бас л хоржоонтой юм даа. Хүний амьдралыг хүртэл ийм “егөөтэй” болгох. Манай буриадууд уг удмаа хамгийн сайн мэддэг улс сан.

Photo: Герман дахь Монголын Худалдааны төлөөлөгч Даш Сампилон, эхнэр Радна Оширова, охин Нямаа, Хурлаат нар” гэжээ.

Өөрөөр хэлбэл, “Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн зээнцэр биш, тэднийд амьдарч байсан аль эсвэл өргүүлсэн хүмүүсийн үр сад болж таарах нь ээ. Б.Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр нь байдаг гэдгийг дурдах нь мөн зөв байх. Нэг талаасаа ач санан Б.Ринчен гуайг алдаршуулж байгаа гэж харж болно. Нөгөө талаасаа яагаад Их номчийг сурталчилан таниулах ажлыг сонгууль дөхөөд ирэхийн цагт л хийж эхлэв ээ гэдэг асуулт төрөх юм. Өдийг хүртэл Ринчен гуайн нэрэмжит сан ч байгаагүй. Түүнд зориулж хийсэн ганц зүйл нь “муу” хөшөө л байсан юм гэж хэлэхэд болно.

Гэтэл өчигдөрхөн “Ринчен сан” гэсэн нэртэй, дэгжин лого бүхий фэйсбүүк хуудас үүссэн харагдана. Зээнцэр хүүгийнх нь сонгуулийн кампанит ажлын хүрээнд Их номч маань өөрийн гэсэн нэг сантай болж байх шиг байна.

Дээр дурдсан гурван жилийн өмнөх ярилцлагын үеэр Г.Амартүвшин “өвөөгийнхөө нэрэмжит төрийн бус байгууллага, хэл соёл, судалгааг дэмждэг сан байгуулна” гэж ярьж байжээ. Тэр нь өнөөдөр л биеллээ олж байгаа бололтой.

Мөн хэдхэн хоногийн өмнө Их Номчийн тухай баримтат кино үзэгчдийн хүртээл болсон. “ХЕРО” энтертайментаар хийлгэсэн тус киноны хувьд ярих зүйлгүй. Бямбын Ринчен гэж ямар агуу үйл хэрэг бүтээж явсныг харуулах шиг болов. Гэвч яагаад Б.Ренчин гуйан талаарх кино гэснээ дундуур нь Г.Амартүвшинг байн байн гаргаад байсныг гайхав.

Бямбын Ринчен бол Монголын ард түмний шүтээн. Ингээд ч болов баримтат кино, сантай болж байгаа нь яамай даа гэж бодъё доо.

Эцэст нь шаркдаа захихад Бямбын Ринчен гуайг “ашиглан” гарч ирж байгаа бол ядаж өвөөгийнхөө нэр нүүрийг битгий гутаагаарай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply to сёс Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on ““Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү

  • Avatar Зочин says:

    Анужин хүүхнийг овогоо солиулж Буд болгоод ирсэний дараа сонгоцгооё !

  • Avatar хатан says:

    ренчинг алдаршуулсан ш гэх шиг Ренчин гуай чинь энийг төрөө ч үгүй байхад алдартай хүн байсан ш дээ

  • Харангын Чука юу даа

  • Avatar Зочин says:

    П. Анужин Буд аавын охин гэдэгтэй төстэй. Хүүхдийн буруу үгүй ч огт холбоогүй бас биш болтой. Би хуралдаа сууна сонгоорой гэдгээс арай дээр. Ах дүү, хүргэн хадам, базуудаар дүүрсэн их хурал бүрдүүлэх үү яах вэ?!

  • Avatar Зочин says:

    Ричен гуайн бүх жинхэнэ зээнцэрүүд нь бүгд барууныхантай эрлийзжээд, гараад цагаачлаад яваад өгсөн юм биш үүү ккк. Манай доод ангид Гүнболд гээд зээ нь байж билээ, монголоороо ч бүтэн өгүүлбэр хэлж чадахгүй хүн байсан шүү дээ, одоо америкт цэргийн алба хаагаад бүр америкжсан юм биш үү?

  • Avatar Зочин says:

    РЕНЧИН ГУАЙГ БҮХ НАСААР НЬ, ҮХЭН ҮХТЭЛ НЬ МУУГИЙ НЬ ҮЗСЭН,ОДОО ТУН БАЗААХГҮЙ УЛС ЦУГЛАСАН НАМААС ЗЭЭНЦЭР НЬ НЭР ДЭВШЭЭД ГЭДГИЙГ МЭДВЭЛ ЮУ ГЭХ БАЙСАН БОЛ? ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ ГЭЖ ҮНЭН ЮМ ДАА.ЗАРАХГҮЙ ЮМ ЗАРАГДАХГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ БОЛЖ ДЭЭ.

  • Хэний хүүхэд байх нь энэ сонгуульд тийм их чухал уу. Ккк нийтлэл бичиж байгаа хүн өөрөө аль намын хүн болоод ингэж бичээд байгаа юм болоо…өсгөсөн хүн биш гээд аав нь, өвөө нь биш үү… үнэхээр муухай монгол хүн байна шүү нийтлэлч гуай

    • Ринчен гуай зээнцэрээ гэдэг асан агаад Амартүвшин өвөг эцэг гэдэг л бол гүйцээ. Харин Амартүвшин Ринчен өвөгийнхөө дурсгалыг бодсонсан бол насаар нь хэлмэгдүүлсэн МАН-аас биш бие даагаад нэр дэвшсэн ахул зүгээр байж уу даа? Гэвч хувь хүний л чанар чансааны хэрэг дээ.

  • Avatar сёс says:

    Ринчин гуай чиньярьвал манай өвөө биш юм аа гээд яриад явах нь утгагүй ш дээ. гэхдээ харин арай эрт тэр сан мангаа байгуулдаг байж дээ. Сэлэнгэд нэг хөшөө нь байдаг. хүүхдүүд нь тоодог ч үгүй, ядаж дунд сургуульд нь хэдэн ном энэ тэр өгөхөд яадаг юм бол. эд нараас байтугай хүмүүс өгөөд л байдаг.

    • Уучлаарай Та хөшөө нь Улаанбаатарт бий. Сэлэнгэд нэг байшин байдаг. Ринчен гуайтай холбоотой сургуулийн байшин гэсэн.

      • Avatar Оюун says:

        Энэ агуу хүний нэрийг гаргаж байгаа болохоор сайхан л санагдаж байна. Би багадаа Ринчен гуай зэрэг өөр олон мундаг сэхээтнүүдийг харж өссөн. Ринчен гуайнх 8 дугаар дэлгүүрийн хойд талын байранд байсан юм. Манайх Куба элчингийн урд талын Их сургуулийн багш нарын байранд байсан. Ринчен гуай улаан хүрэн дээлтэй, бас өөр сааралдуу дээл өмсдөг байсан санагдаж байна. За тэгээд өөр дээлнүүд байсан л байлгүй дээ. Дээлэн дээрээ өргөн бүс бүсэлдэг, нэг хавтас барина. тэгээд 8 дугаар дэлгүүрийн үүдээр гараад ордны зүүн талаар яваад, төв шуудан руу явдаг байсан. Бас дээлэн дээрээ костюмны өмд өмсөж явдаг хүн байсан. Билгүүн номч Бямбын Ринчен гуайг алдаршуулж байгаад талархаж байна.

    • Avatar хуц says:

      тэгж байгаа ч юм билүү, чи яг очиж мэдээдэхээч, мэдээгүй байж битгий амны зоргоор хуцаж бай.

  • Avatar Зочин says:

    Хүний ул шагайсан новшнууд байх юмаа

  • Avatar Сурмар says:

    Б.Ринчен гуайн хүү Барсболд гээд хүн байж байна тэр хүнээр Амартүвшин зээнцэр нь мөн бишийг шударга хэлүүээч ээ

  • Avatar Зочин says:

    Энэ агуу хүнийг аль эрт л алдаршуулахгүй юугаа хийж бсан юм бэ

  • Avatar А says:

    Энэ нэг хүний бөгсийг нь ухаж ханахгүй юм аа. Иргэншлээр нь баахан оролдсон. Одоо бас юу вэ?

  • Avatar