Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.ӨНӨРБАЯР: АТГ хуулийн хүрээнд өөрчлөлт хийсэн

Авлигатай тэмцэх газар шинэ даргатай болоод нэг сар боллоо. Энэ хугацаанд олон хүнийг ажлаас халж, хууль бус томилгоо хийлээ гэх мэдээлэл гарсаар байна. Үүнтэй холбогдуулан тус газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.

-Танай байгууллага олны анхаарлыг татах боллоо. Сүүлийн өдр үүдэд ажилт нуудаа олноор нь гэнэт халж байгаа гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид хууль зөрчөөгүй. Манай байгуул лагын бүтцийг УИХ-аас баталж өгдөг. Ба талж өгсөн бүтцээс илүү орон тоо гарган, цөөн гүй хүн ажилд авсан юм билээ. Түүнийг цэгцэлсэн. Түүнээс гадна Авлигын эсрэг хуулийн 19.1-д Авлигатай тэмцэх газрын албан хаагч нь ял шийтгүүлж байгаагүй, төрийн байгууллагад ажиллаж байхдаа ёс зүйн дүрэм зөрчиж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, дээд боловсролын бака лавраас доошгүй зэрэг тэй, тухайн ажлын талаар мэд лэг, ур чадварын шаард лага хан гасан Монгол Улсын иргэн байна гэж заасан байдаг.

-Халагдсан хүмүүс бүгд энэ шаард лагыг хангаагүй хэрэг үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Зарим нэг нь сахилгын шийтгэлтэй. Бид албаны шалгалт хийж өмнөх зөрчил, сахил гын шийт гэлийг нь илрүүлэхэд тэр хүмүүс “Ууч лаарай үнэн” гээд л гарч байгаа.

-Нийт хэдэн хүн ажлаасаа халаг даад байгаа юм бэ. Ажилт нуудаасаа шалгалт авахад 50 ху вийн ам жилттай өгсөн хүн тун цөө хөн байсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тиймээ, бид ажил үүргийн дагуу тес тээр шалгалт авсан. Зуун хувь бөгл өсөн хүн байхгүй. АТГ-т ажиллах шаард лага хангаагүйн улмаас до лоо, бүт цийн өөрч лөлтийн улмаас до лоон хүн ажлаас чө лөөлөгдсөн. Энэ хүмүү- сийн цалин болон бусад асуудал хуулийн да гуу шийдэгдэж байгаа.

-АТГ-ын дарга нар олон нийтэд нээлт тэй ажиллаж, авлигатай тууштай тэмцэнэ гэж хэлснийг санаж байна. Гэтэл хэвлэлийн төлөөлөгчгүй болсон байх юм. Мэдээллээ хэнээр дамжуулж олон нийтэд түгээх юм бэ?

-Аливаа байгууллага нэг хүнээс хараат байж хэрхэвч болохгүй. Манай газар Соён гэгээрүүлэх хэлтэстэй. Энэ албаны ажил үүргийн хуваарьт олон нийттэй харилцах үүрэг нь бий. Тиймээс тус хэлтсээр дам жуулж мэдээлэл авч, хэрэг тэй зүйлээ асууж тодруулж болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.