Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх шинэ “D20 zone” төв нээгдлээ

Скайтелийн хамт олон залууст зориулсан анхны үйлчилгээ d20-нхоо өнгө төрхийг өөрчлөн шинэчилжээ. Уг үйлчилгээний лого, өнгө төрхийг шинэчлэн, шинэ шинэ хөнгөлөлт урамшууллыг санал болгож байгаагаас гадна хэрэглэгч залуустаа зориулан чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх шинэ “D20 zone”-ийг Тэнгис кино театрт энэ сарын 15-ны өдөр нээх гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд дуучин Эгшиглэн, BX, QUIZA болон LEMONS, FLASH хамтлагууд оролцохоос гадна хүрэлцэн ирсэн залуус тэдэнтэй хамт зургаа авахуулж, тэдний гарын үсэгтэй зурагт хуудсыг хүлээн авна. Мөн бүжгийн Soul in Beat, Crush хамтлаг өөрсдийн уран бүтээлийг нээлтийн үеэр d20-ийн залууст толилуулах юм байна.
Шинэ төв нээгдэж байгаатай холбогдуулан 1-р сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Тэнгис кино театр дахь d20 Zone-д хүрэлцэн ирсэн эхний 500 хүнд d20 үйлчилгээний дугаар үнэгүй авах эрхийн бичгийг бэлэглэх болно. Нээлтийн өдөрлөг 3 өдөр үргэлжлэх бөгөөд энэ амралтын өдрүүдээр нэрд гарч байгаа хамтлаг дуучидтай хамт зургаа авахуулан тэдний гарын үсэгтэй зурагт хуудсыг хүлээн авч, асуулт хариултын тэмцээнд оролцож бөөн бөөн бэлгийг хожихоос гадна сугалаанд оролцох боломжтой тул залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Түүнчлэн анхны Wii тоглоомын төв нээгдэж байгаатай холбогдуулан “d2010 Cup” Wii хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний эхний тойргийн тоглолтууд 1-р сарын 17-ний өдөр эхлэх юм. Тэмцээнд оролцогсдыг 17-ний 11 цаг хүртэл Тэнгис кино театрт байрлах “D20 zone”-д бүртгэж байна. Тэмцээний ялагчдыг гар утас, өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн модем болон Wii тоглоомын иж бүрдэл зэрэг нийт 1 сая төгрөгийн шагнал хүлээж байна. 
Шинэ төвд d20-н хэрэглэгч залуустаа зориулсан анхны Wii тоглоомын төв, үнэгүй интернэт ашиглахаас гадна гар утсаа цоо шинэ дуу хөгжим, төрөл бүрийн шилдэг тоглоом, дэлгэцийн зургаар гангалах боломжтой. 

Бусдаас ялгарч өөрөөр амьдарцгаая.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.