Монгол Улсын их сургуулийн Утга зохиолын нэгдлээс зохион явуулдаг "Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадам энэ сарын 30-нд Мэдээлэл, технологийн үндэсний паркт болох аж. 11 дэх жилдээ уламжлал болон явагдаж буй уг наадмын гол онцлог нь сэтгэлгээний шүлгийгтодруулах, шинэ залуу яруу найрагчдыг гаргаж ирэхэд оршдог юм байна.
"Чөлөөт сэтгэлгээний дуулал" наадамд оролцох сонирхолтой залуу яруу найрагчид чөлөөтэй сэтгэж бичсэн гурван шүлгээ зохион байгуулагчдад ирүүлэх ёстой юм.
Наадмын тайзнаа уншигдах шүлгүүд зөвхөн наадамд зориулагдах бөгөөд шүүгчдэд оролцогчдын шүлэг нууц кодоор хүрсэн байх аж.
Тийм учраас шүүлтэд ямар ч будлиан орохгүйг зохион байгуулагчдын зүгээс амлаж байна.







0 Сэтгэгдэл