Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чуулгынхан Ширээ цагаан нуурыг зорино

Орон нутагт мэргэжлийн үйлчилгээг хүргэх зорилгоор манай театр, чуулгын уран бүтээлчид өнгөрсөн хавраас орон нутгаар аялан тоглох болсон. УДЭТ-ынхан хавар Төв болон Өмнөговь аймгаар аялж энэ буухиаг эхлүүлсэн бол ХЦДБЭЧ-ын уран бүтээлчид баруун аймгуудаар тоглохоор өнгөрсөн есдүгээр сард замд гарсан.

Харин энэ удаад нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хамт олон Ширээ цагаан нуурыг зорих гэж байна. Нийслэлийн 371 жилийн ойг тохиолдуулан уг тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд 1639 онд Халхын түшээт хан Г.Занабазарыг “Өндөр гэгээн”-ээр өргөмжилж, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь эл газар Шар бүсийн орд барьж суулгаснаар Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг тул тус чуулгын хамт олон Ширээ цагаан нуурыг сонгосон аж.

Дашрамд дурдахад эл тоглолт дуусмагц тэд “Алигэрмаа” дуулалт жүжгээ Дархан-Уул, Орхон аймгийн үзэгчдэд толилуулах аж.


У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.