Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чуулганы танхимд сонин уншихгүй

Өдөр юунаас эхэлдэг вэ? Өглөө нар мандахаас уу, өвөө сонингоо уншихаас уу гээд хүүхдийн дуу бий. Яг л энэ дуу шиг УИХ-ын гишүүдийн шинэ өдрийн ажил сонин уншихаас эхэлдэг.

Тэд ажилдаа ирмэгц л аль сонин намайг юу гээд биччихэж вэ, чуулган, байнгын хороон дээр хэлсэн үгийг минь нийтлээ болов уу гэж хардаг нь нууц биш. Хорвоо ертөнцөөр сонин юу байгааг мэдэхээс илүү энэ хүсэл нь давамгайлдаг. Чуулганы хуралдаантай өдөр бол өрөөндөө биш хурлын танхимд сонин гарчиглаад “ертөнцөөс тасарна”. Ажил ярих үед ийм анзааргагүй байдал гаргадаг ангийн “хүүхдүүддээ” УИХ-ын дарга өнгөрсөн пүрэв гаригт “Чуулганы танхимд сонин уншихгүй” гэсэн аман сануулга өгөв.

Аливаа асуудал хэлэлцэх гэхээр уралдаж нэрээ өгнө, тэгснээ ээлж нь иртэл “зугаалж” оддог, эсвэл сонин уншаад, хоорондоо яриад суучихдаг учир тэр арга ядсандаа л ингэж сануулжээ. УИХ-аар Монголбанкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох үеэр дээрх дүр зураг давтагдсан юм. Санал хураах гэхэд танхимд хэдхэн гишүүн сууж байлаа. Спикер “Саяхан зөндөө хүн байсан биз дээ. Сонин уншиж, гарч явдгаа боль. Чуулганы танхимд үнэхээр ажил хийж байгаа юм шиг сууна шүү” гэлээ. Харин даргынхаа сануулгыг нөгөөдүүл нь тоосон ч үгүй, өөдөөс нь инээлдэж суусан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.