Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чулуунхороотын хилчид хээрийн түймэр тавьсан бололтой

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Тарган цагааннуур гэдэг газарт энэ сарын 21-ний 14.00 цагийн орчимд хээрийн түймэр гарсан байна. Хилийн есдүгээр заставын байрлалд гарсан энэхүү түймрийг унтраахаар сум орон нутгаас 140 орчим хүн ажиллаж 21.40 цагт бүрэн унтраажээ.

Хээрийн түймэр 1.3 га талбайг хамарсан бөгөөд хүн, амьтан багатай зэлүүд газар учир ямар нэгэн хохирол гараагүй гэнэ. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр “Чулуунхороот сум гурван улсын хилийн зурвас нутаг учраас түймрийг газар авахаас нь өмнө цаг алдалгүй унтраасан. Шалтгааныг тогтоохоор манай галын байцаагчид газар дээр нь ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар тэндхийн хилчид гал алдсан байх магадлалтай гэж үзэж байгаа” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.