АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн даруйд тус намд хуваарилагдсан байсан зургаан сайдын суудлын төлөөх тэмцэл МАН-д эхэлсэн билээ. Хүн бүр л “Намайг сайд болгочихоосой” гэсэн горьдлого тээж, “бялуу”-наас хүртэхийг хүсэж явна. Мөн хэн дараагийн сайд болох тухай таамаг ч өрнөөд эхлэв. АН-ын шийдвэр баталгаажсанаар Сан, Зам тээвэр, барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хүлээлгэн өгөх учир эдгээрийн орны хүнийг тодруулах учиртай. Тухайлбал, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Д.Очирбат гэх мэт нэр “нисэж” эхлэв. Ч.Улаанаас сэтгүүлчид энэ тухай асуухад “Хэрэв надад Сангийн сайд болооч гэсэн санал тавибал хүлээж авна. С.Баярцогтод би Сангийн сайдын албыг шилж үүлж өгсөн. Өнгөрсөн хугацаанд ч хамтран ажилласан. Надад мэдээлэл бас туршлага байна” гэв.







0 Сэтгэгдэл