Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Сайханбилэг: СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАТАЛГАА АЛГА

Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдааны дараа тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг Сонгуулийн тухай хуулийн төсөл энэ долоо хоногт батлагдана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. МАН-ын бүлгийн 30 хувийн босго тавих саналыг АН-ын бүлгийн гишүүд энэ удаа хүлээж авахаар тохиролцжээ. Тэд өмнө нь МАН-ын санал болгосон 30 хувийн босгыг сөргүүлэн 20 хувь гэсэн хэмжээг тавьж байсан бол үүнээсээ ухарч 28 хувиар тогтоох шийдвэр гаргасан нь шинэ мэдээлэл байв. “Одоо Сонгуулийн хуулийн төслөөр МАНын бүлэгтэй зөрөх асуудал үлдсэнгүй.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг цаг алдалгүй батлах нь Монгол Улсын эрх ашигт тустай учраас АН-ын бүлэг МАН-ын өмнө буулт хийсээр ирлээ. Үнэндээ Сонгуулийн хууль АН-ын хувьд сэтгэл ханамжийн 100 хувийн баталгаатай төсөл болж чадсангүй. Бид анх нэг тойрогтой, 76 мандат бүхий пропорциональ тогтолцоог санал болгосон нь биелээгүй боловч, сонгуулийг шударга явуулах нь юунаас ч чухал учраас Ардчилсан нам энэ төсөлд уян хатан хандлаа” гэж Ч.Сайханбилэг бүлгийнхээ байр суурийг уламжиллаа. Тэрбээр түүнчлэн “2012 онд бүрэлдэх Парламент эхний жилдээ л 2016 онд ямар хуулиар сонгуульд өрсөлдөхөө шийдэх хэрэгтэй.

Бидний хувьд хуульд заасан хугацааны заагт тулгаж Сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь болгоомжлол төрүүлж байна” хэмээсэн. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд Парламентад бүлэггүй болон суудалгүй намуудаас 32 санал ирүүлснээс Ажлын хэсэг 27-г нь хүлээж авсан байна. АН-ын бүлгийн даргын тайлбарлаж буйгаар бол, бусад намуудын саналаас буцаасан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш хүлээж авах боломжгүй байсантай холбоотой аж. “Сонгуулийн шинэ хуулийн төсөл бол Монголын улс төрийн намуудын хамтын бүтээл гэж хэлж болно” гэж Ч.Сайханбилэг үзэж байна.

Эмэгтэйчүүдийн квотын тухайд “Улс төрийн нам 76 хүнийг нэрсийн жагсаалтаар дэвшүүлэхийн 20-иос доошгүй хувь буюу 15 нь эмэгтэй нэр дэвшигч байна” гэлээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.