Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.САЙХАНБИЛЭГ: Сонгууль дуустал нийгмийн халамжийн чиглэлийн хууль батлахгүй

 Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өрсөх мэт нийгмийн халамжийн чиглэлийн нэг бус хуулийн төслийг нэр бүхий гишүүдээс өргөн барьсны нэг нь Эхэд урамшуулал олгох тухай хууль юм. Энэ хуулийг АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Гурваас дээш хүүхэдтэй ээжид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөгөөс хувиар тооцон тодорхой урамшуулал өгөхөөр уг хуулийн төсөлд тусгасан. Тэгвэл АН-ын гишүүд сонгууль дуустал нийгмийн халамжийн чиглэлийн, мөнгө, урамшуулал амласан хууль батлахгүй байх нь ёс зүйд нийцнэ хэмээн үзжээ. Энэ талаар АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм.

-Одоо өргөн барьсан өнгөрсөн оны хуулиудыг санаачилагчдад нь буцаана гэсэн үг үү?

-Сонгуулийн шинэ хуулийн дагуу нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилгоор элдэв мөнгөн амлалт өгөх, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь хориотой. Ийм зарчим үйлчилж эхэлсэн учир УИХ, Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр сонгогчдын саналыг татах популист амлалт, шийдвэр гаргах ёсгүй гэж АН-ын бүлэг үзлээ. Тиймээс сонгууль дөхсөн энэ цаг үед шинээр нийгмийн халамжийн хууль өргөн барих, өргөн барьсныг нь батлах учиргүй. Эдгээр хуулийн төслийг дараагийн УИХ баталж болно. Нийгмийн халамжийн чиглэлээр одоо мөрдөж буй хууль, эрх зүйн орчин хангалттай гэж үзэж байгаа. Бид Засгийн газарт байгаа гишүүддээ ийм чиглэл барих үүрэг өгсөн.

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хэрэгжих хугацаа дууссан. Үүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Хугацааг хэдий хүртэл сунгахаар заасан бэ?

-Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дууссан учир энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар зохицуулсан байна. Тэр болтол Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж амжина гэж тооцож байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газарт уг хуулийн төслийг боловсруулаад дуусчихсан юм билээ. Тиймээс удахгүй өргөн барих байх. Манай бүлгээс уг төсөл дээр ажиллах гурван хүнийг томилсон гэв. Мөн СЕХ-ны хоёр, ОНРТ-ийн Удирдах зөвлөлийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан учир орны хүнийг томилох асуудлыг яаралтай хэлэлцэх саналыг АН-аас гаргажээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.