Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Сайханбилэг: Байнгын хороо дахин хуралдаж асуудлаа шийдэх байх

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Эрүүл мэндийн, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай багц хуулийг яриад дэмжсэн байна. Хуулийн төсөл тус бүрээр Ажлын хэсэг байгуулж, ирэх долоо хоногт нарийвчлан хэлэлцээд Бүлгийн байр сууриа тодорхойлох гэнэ.

АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай дүгнэлт гаргахдаа Хууль зүйн байнгын хороо нууц санал хураасныг АН-ынхан “хууль бус” хэмээн үзсэн. Тиймээс Хууль зүйн байнгын хороо, Тамгын газар асуудлыг нэг тийш болгож, хууль зүйн маргааныг шийдсэний дараа хэлэлцэхээр хойшлуул сан юм.

Энэ талаар лавлахад АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Тэдний асуудлыг нууцаар санал хурааж шийдсэн нь Үндсэн хуультай зөрчилд сөн гэж бид үзсэн. Байнгын хороо дахин хуралдаж, илээр санал хураах байх” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.