Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чоно хилээр гаргах гэж байсан хүмүүсийг тогтоолоо

Ховд аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр 48 тонн хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Энэ хэргийг Хилийн тагнуулын албаныхан, орон нутгийн хууль хяналтын байгууллагынхантай хамтран шалгасны дүнд Ховд
аймгийн Булган сумын харьяат Ц.Даваадорж, Ж.ДагваОчир нар зохион байгуулсныг тогтоож, тэднийг саатуулан Аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Хөлдөөсөн олон тооны чоныг хилээр гаргахыг завдсан энэ хэрэгт 4-5 залуу хамтран оролцсоныг тагнуулын ажилтнууд мөн тогтоожээ. Түүнчлэн зүүн хилээр 300 бог гаргасан хэргийг тэд илрүүлж, уг хэргийг Халх гол сумын Ялалт багийн иргэн Д.Энхдолгион үйлдсэн болохыг тогтоон харьяаллын нь дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн байна

Г.РАВЖАА.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.