Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чонон сүлд” монгол хэлнээ гарлаа

Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман монголчуудын хүртээл боллоо. “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж номынхоо өмнөх үгэнд дурдсан зохиолч Зян Рун эл бүтээлээ монгол уншигчдын хайртай ном болоосой хэмээжээ.

Тэрбээр Монголын тал болон чононд хайртай болсноо “Зөвхөн байгалийн гайхалтай үзэмжид нь автаад зогсоогүй, нүүдэлчний амьдралд илүү үнэ цэнэтэй зүйл их байгааг би ойлгосон” хэмээн тодотгосон байна. Монголын нүүдэлчин ардын амьдрал, чоно гэдэг хийморьтой амьтан сав шимийн ертөнцийн гол гогцоо болдог хийгээд байгалийн шүтэлцээг эл бүтээлээс та мэдэрнэ.

Бусад оронд “Чонон тотем” нэрээрээ алдаршсан энэ номыг монгол хэлнээ орчуулсан Д.Болдбаатар “Монгол ухаан, тал нутгийн ахуй амьдралын тухай өгүүлэх эл роман хийсвэр урсгал чиглэлээр бичсэн номуудаас эрс ялгаатай, зөөлөн аястай учраас олны анхаарлыг татсан болов уу” хэмээжээ.

Уг номыг монголчуудын хүртээл болгоход нэрт орчуулагч Г.Аким, яруу найрагч Г.МэндОо ёо, Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль орчныг хамгаалах төслийн багийнхан хүчин зүтгэж, “Монсудар” хэвлэлийн газар хэвлэсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.