Монголын хотуудын холбоо бар жилийн ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Мандал сум (Зүүнхараа) шилдгээр шалгарч, холбооны дээд шагнал өргөмжлөл, 100 сая төгрөгөөр шагнуулжээ. “Эрүүл хот”-оор Дархан, Эрдэнэт, нийслэлийн Налайх дүүрэг шалгарсан бол “Цэвэрч хот” үзүүлэлтэд 10 гаруй хот өрсөлдсөнөөс Арвайхээр, Хөтөл, Шарын гол тэргүүлжээ. “Ногоон хот”-оор Чойбалсан, “Бүсийн бүтээлч хот”-оор Ховд, Өндөрхаан, Сайншанд, Мөрөн тус тус шалгарчээ. Монголын хотуудын холбооны шагнал гардуулах ёслолын ажиллагааг Зүүнхараад “Хотоос хот нь суралцъя” уриан дор зохион байгуулжээ.
Х.АМГАЛАН







0 Сэтгэгдэл