Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Лодойдамбын нэрэмжит шагналтан тодорлоо

“Хэцүү анги”, “Тусгай салаа” телевизийн цувралаар үзэгчдийн танил болсон зохиолч А.Амарсайхан төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналын эзэн боллоо. Телевизийн олон ангит “Хэцүү анги” киноны зохиол бичсэнийг нь үнэлэн уг шагналыг олгосон бөгөөд тэрбээр Ч.Лодойдамбын нэрэмжит 22 дахь шагналтан болов.

Үүний өмнө ардын жүжигчин А.Очирбат, судлаач, шүүмжлэгч Б.Ганбат, яруу найрагч Т.Очирхүү, Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав, ардын зураач П.Цогзол, МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбат нарын хүмүүс энэ хүндтэй шагналыг хүртэж байв. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл, нэрт зохиолчийн үр хүүхдүүд хамтран уг шагналыг бий болгожээ. Монголын урлаг, утга зохиол, оюуны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, томоохон бүтээл туурвисан уран бүтээлчдэд уг шагналыг олгодог юм. Зохиолч А.Амарсанаагийн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Хэцүү анги”, “Тусгай салаа” киног дэлгэцээр гарахад хүмүүс маш сайхан хүлээж авсан.

Хаашаа л харна Сүнжид багш, Дэндэвийг ярьсан хүмүүс байдаг байсан. Энэ нь надад сайхан санагдаж, хүмүүсийн яриаг сонсохын тулд автобусанд сууж явдаг байлаа. “Тусгай салаа-2” киног хийх гэж Булган аймгийн бүх суманд очсон. Тэгэхэд найман настай балчраас 80 настай буурал хүртэл бүх хүн мэдэж байсан. Миний хоёр кино хүмүүст ингэж хүрсэн нь бурхны хишиг, их аз гэж бодож, баярлаж явдаг. Хоёр кинондоо сэтгэл ханаж гараа хумхиад суучихгүй. 1930-аад оны тухай олон ангит кино хийж байгаа. Ирэх хавар үзэгчдэд хүргэнэ. Мөн шог зохиолын эмхтгэлээ хэвлүүлнэ. Цаашид олон сайхан уран бүтээл хийнэ” гэв.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.