Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чишш… Д.Одбаярыг сонс

Жавар тачигнасан идэр есийн хүйтэн харих замдаа орж, урин дулаан цаг хаяанд ирж байна. УИХ-ын гишүүдийг “тэнгэрийн амьтан” гэж ялгалгүй хэвтэрт оруулж чадсан ханиадны гэмт вирус харин харих болоогүй бололтой. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярын хоолойг өвтгөж орхиж. Намрын чуулган хаадаг өдөр тэрбээр Нотариатын тухай хуулийн төслийг хэлэлцсэн тухай Байнгын хорооныхоо дүгнэлтийг уншиж танилцуулсан юм.

Гэтэл ангийн нөхөд нь салахаасаа өмнө сайн ярьж авъя гэсэн үү яасан шуугиад болдоггүй. Хоолой нь өвдчихсөн болохоор Д.Одбаяр чанга уншиж бас чаддаггүй, хэцүүдэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түүний байдлыг ойлгож, “Гишүүд чимээгүй бай, Д.Одбаярын хоолой муу байна шүү” хэмээн анхаарууллаа. Гэвч нэг нөхрөө “өрөвдөх” сэтгэл бусдад нь байсангүй, үргэлжлүүлэн хуучилсаар суув.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.