Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Ичинхорлоо: сайхан гэр бүл, үр хүүхэдтэй, би азтай

Эфирт өмсөх цагаан хүрмээ барьсаар мэнд чилсэн энэ бүсгүйн хоолойг сонсоход өөрийн эрхгүй цэнхэр дэлгэцийн өмнө суугаа юм шиг сэтгэгдэл төрснийг нуух юун.
-Та долоо хоногт хэдэн удаа мэдээ уншдаг вэ?
-Хоёроос гурван удаа. Урьд нь илүү ачаалалтай ажилладаг байсан. Одоо бол гайгүй ээ. Нэвтрүүлэгч цөөн байвал долоо хоногтоо эфирт тав, зургаан удаа ч гарах тохиолдол бай даг.
-Мэдээ хөтлөхөөс гадна кинонд дуу оруулах уу?
-Одоо бол больсон.


-Гэхдээ та их л завгүй байх юм. Гадуур олон үйл ажиллагаанд уригдах юм уу?
– Ажил ихтэй шүү.
-Жүжигчний мэргэжлээсээ яагаад нэвт рүүлэгч рүү “урвачихав” аа?
-Нэвтрүүлэгч болох хүнд хэрэгтэй суурь мэдлэгийг кино драмын ангид заадаг. Төгсөх дамжаанд байхад тайзны ярианы багш маань “Монгол телеви зэд нэвтрүүлэгч шалгаруулж авч байна. Та нар очоод шалгуул” гээд манай ангийн Чимгээ, Отгонбат бид гурвыг явуулсан. Багшийнхаа зөвлөсний дагуу ирж шалгалт өгсөн. Нэлээд олон шаттай шал галт өгч байсан санагдана. Эхний шатны шал гаруулалт нэгд үгээр сард эхэлсэн. Сарын зайтай гурван шатны шалгалт өгч тэнцэж байсан.
-Ер нь багадаа сургуулийн арга хэм жээ хөтөлдөг байв уу, эсвэл дуул даг бүжиглэдэг байсан уу?
-Үгүй. Ёстой тийм юм байгаагүй.
-Тэгвэл спортод авьяастай байв уу?
-Долдугаар ангид байхаасаа гар бөм бөг жаахан оролддог болсон. Сагсан бөмбөгт бол “А” ч байхгүй.
-Багадаа их хөдөлгөөнтэй, олон нийтийн ажилд оролцдог байсан хүмүүс л ихэвчлэн жүжигчний мэргэжил сонгодог шүү дээ. Та тийм даруухан байсан юм бол яаж яваад энэ мэргэжлийг сонгочихов оо?
-Их сонин түүхтэй. 20 нас хүртлээ богино банзал өмсөж үзээгүй, үсээ хоёр салаа сүлждэг, номын санд байнга сууж ном уншдаг, тийм л даруухан охин байлаа, би одоо ч гэсэн ном унших дуртай. Аравдугаар анги төгсөөд Анагаахын дундад суралцаж, дараа нь дээд сургуульд орох урилга авчихсан, онц сурлагатан байлаа. Яг тэр зун нэг эгчмэд бүсгүй гудамжинд намайг дагаад л яваад байсан. Тэр үед кино театрт энэтхэг кино их гардаг байлаа. Тэр эгчид би энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсан учраас намайг дагаад явсан байж таарсан. Шинэ танил маань намайг дагуулж кино театрт нөгөө киногоо үзүүлээд “Чи жүжигчин л болох ёстой хүн, жүжигчин болооч” гэж чин сэтгэлээсээ гуйсан. Тэр үед нийгэм арай өөр гэгээлэг байсан үе. Одоо бол танихгүй хүн дагаж кино үзээд, зөвлөгөөг нь дагана гэж юу байх вэ. Тэр эгчийн урамшуулсанд санаа шулуудаж кино драмын ангид шалгалт өгч тэнцээд орсон. Харин гэрийнхэн маань намайг жүжигчин болно гэхэд их л гайхаж билээ.
-Даруухан охин хэдийнээс нээлттэй болж өөрчлөгдөв?
-Би их шулуухан, нийтэч зантай. Гэхдээ задгай биш. Кино драмын ангийн хичээл, ангийнхны уур амьсгал нөлөөлс өн үү, нэгдүгээр дам жаанд ороод илүү нээлттэй болсон.
-Таны хоолойны өнгө угаасаа л ийм байсан уу?
-Мэдэхгүй ээ, минийх өөр байна уу?
-Яг л нэвтрүүлэгчийн хоолой ийм байдаг санагдах юм.

-Багадаа ямар байсныг нь санахгүй байна. Оюутан байхад багш нэр заагаад “шалгуул” гэснийг бодоход жаахан суурь байсан юм болов уу.
-Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгчид цэвэр халх аялгатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байх аа?
-Шалгаруулалтыг шүүж байсан хүмүүс их няхуур, мэргэжлийн өндөр мэдрэмжтэй байсан. Намайг яриад эхлэнгүүт шүүгчид “Чи баруун аймгийн хүүхэд байна” гэж билээ. “Би Улаанбаатарт төрж өссөн” гэхэд “Ээж аав чинь баруун аймгийнх уу” гэж асууж байсан. Манай аав Завхан, ээж Ховдынх. Тэгж сайн ялгадаг мэргэжилтнүүд байлаа. Баруун аймгийнхан хос, урт эгшгийг хольж хэлдэг талтай гэсэн. Одоо ч надад тэр аялга ажиглагддаг. Цусанд нь шингэчихдэг юм шиг байгаа юм.
-Мэргэжлийн хүмүүс л тэр нарийн ялгааг ажигладаг байх даа.
-Тийм шүү. Манай ахмадууд мэргэжлийн маш өндөр шалгуур тавьдаг гайхамшигтай хүмүүс.
-Тухайн үед текстээ цаас наас шууд харж уншдаг байсан уу?
-Тийм байсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр ах бидэнд “Та нар эхний мөрөө хараад уншихдаа дараагийн хоёр мөрөө нүдэндээ тогтоосон байх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьдаг байсан. Нэвтрүүлэгч хүний харааны ой тогтоолт сайн байх хэрэгтэй байдаг. Зарим үед би хүний нэр санахг үй тохиолдолд нүдээ аниад бодоход нүдэнд тусаад л нэр нь ороод ирдэг.
-Шууд эфирт гарах хэцүү юү?
-Хэцүү, асар их хариуцлагатай, бас стресстэй ажил. Шууд эфирт алдаа гаргавал залруулах боломжгүй. Бичлэг бол дахиад бичнэ гэхсэн. Шууд эфирт үг үсэг сольж уншихад улс төрийн алдаанд ч орж болно. Биднийг та нар төрийн өмнөөс дуугарч байгаа учраас хариуцлагатай бай гэсэн шаардлагыг байнга тавьдаг.
-Таны гаргаж байсан хамгийн том алдаа юу вэ?
-2000 оны эхээр АНУ-д сурч ирээд ажлаасаа багагүй төсөөрсөн байсан. Нэлээд хугацаанд эфирт гараагүй болохоор үзэгчдэд багагүй хүлээлт үүссэн байсан. Тэгсэн эфир явж байтал найруулагчийн буруугаас болж гэнэт текст солигдоод “Юу болов оо, яачихав аа?” гэдэг үгийг би англиар “what what happened” гэж хэлээд эвгүй байдалд орж маш их ичиж билээ. Гарч ирээд л “Та нар яаж байгаа юм бэ?” гээд их гомдож уйлсан. Хүн тухайн орчинд нь байгаад байхаар хэрэглээний үг аманд хэвшчихсэн байдаг юм билээ.
-Америкт сурч байгаад ирсэн гэл үү?

-Эхний жил хэлний курст сураад дараа нь коллежэд сэтг үүлзүйн чиглэлээр сурсан.
-Нэвтрүүлэгч хийсээр байгаад жүжигчний мэргэжлээсээ хөндийрч, сэтгүүлзүй рүү орж байх шиг байна. Тийм үү?
-Би жүжигчний мэргэжилдээ их хайртай байсан учраас нэвтрүүлэгч болох дургүй байсан. Багш нар ч намайг “Сайн жүжигчин болно, театрт ажиллаарай. Телевизээр яах вэ” гээд өөрсдийн мэргэжлийнхээ сайхан талыг ярьдаг байсан. Тэгэхэд их л эргэлзэж байлаа. Ээж маань телевиздээ ажилла гэж бат зогссон тул ажиллах болсон. Гэхдээ огтхон ч харамсдаггүй. Сайхан ажилдаа хайртай.
-Гэхдээ хэд, хэдэн уран сайхны кинонд тоглож байсан байх аа?
-Би оюутан байхдаа дөрвөн кинонд тоглож байсан. Сурч байхад киноны урилга их ирдэг байлаа.
-Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд хүчээр шахуу орсон гэл үү?
-1991 онд Монгол туургатны оюутан мисс шалгаруулах тэмцээнд Байгаль бид хоёрыг Хайдав багш сургуулийн нэрийн өмнөөс ор гээд, хичээл тарангуут авч яваад зочид буудалд 10 гаруй хоног байлгаад тэмцээнд оруулж байсан. “Та нарыг орохгүй бол сургуулиас хөөнө” гэж айлгаж байлаа.
-Загвар өмсөхсөн гэж бодож байсан уу?
-Хүмүүс “Өндөр юм чинь загвар өмсдөг байгаагүй юу?” гэдэг л юм. Ер нь би загвар өмсөгч болох юмсан гэж бодож байгаагүй юм байна.
-Олны хараанд өртөж амьдрах танд ямар санагддаг вэ?
-Хүндтэй сайхны зэрэгцээ хариуцлага өндөртэй. Буруу гишгэж болохгүй. Зан харилцаа, биеэ авч явах байдалдаа байнга анхаарч, үг хэлээ цэгнэх шаардлагатай болдог. Зарим хүн “Бусдад ямар хамаатай юм бэ, би өөрийнхөөрөө байх дуртай” гэж ярьдаг бол бидэнд тийм эрх байдаггүй.
-Хамгийн хэцүү нь юу вэ?
-Сонин, хэвлэлд худлаа гүт гүүлэх нь хэцүү. Гэхдээ саараасаа сайн тал нь хамаагүй илүү.
-Биеийн галбираа байнга сайхнаар нь хадгалж явах нь таны үүрэг гэж боддог уу?
-Энэ бол ажлын маань зайлшгүй нэгэн хэсэг. Эфир өн дөр соёл, тодорхой дэг жаяг шаарддаг. Үзэгчдээ хүндэлж тэр шаардлагыг биелүүлэх нь бидний үүрэг. Ялангуяа дэлгэц аливааг өргөн харагдуулдаг. Ширээ дүүрэн том хүн эфирт суувал таатай биш шүү дээ.
-Таны жин хэдэн килограммд хэлбэлздэг вэ?
-Миний жин хэлбэлзээд байх нь гайгүй. 18, 19 настайгаасаа жингээ мэдэж, хянадаг болсон гэж үзвэл сүүлийн 20 жил 57-60 кг-ын хооронд л байсан.
-Эмэгтэй хүн гоо сайхнаа хэдэн нас хүртлээ хадгалах боломжтой юм шиг санагддаг вэ?
-Хүний амьдралын хэмнэл, ахуйн дэглэмтэй холбоотой. 70 шахсан хэрнээ сайхнаараа яваа хүмүүс олон бий. Харин манай зарим бүсгүй нэг хүүхэд гаргаад 20 гаруйхан насандаа өөрийгөө зөнд нь орхичихдог сул талтай.
-Та ямар хэмнэл, дэглэм баримталдаг вэ, 10 жилийн дараа ч энэ хэвээрээ байх уу?
-Байна гэж л боддог. Байхын төлөө хичээнэ. Зөв хооллолт, эрүүл амьдралын хэмнэл, байнгын идэвхтэй хөдөлгөөн хамгийн чухал санагддаг. Би их хурдан хөдөлгөөнтэй. Мөн сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэгээлгээр харж байх хэрэгтэй. Зарим бүсгүй тийм юм идэж, уувал үлгэрийн юм шиг гэнэт сайхан болно гэж ярьдаг ч би түүнд итгэдэггүй, дагадаггүй.
-Сэтгэл өөдрөг явахад гэр бүлийн амьдрал чухал нөлөөтэй юм шиг ээ.
-Чухал. “Эмэгтэй хүний амьдрал нүүрэн дээр нь бичээстэй байдаг” гэж хүмүүс ярьдаг. Жаахан гундуу царай зүстэй явбал “Энэ маань амьдрал нь жаахан бүтэлгүй байна уу даа” гэж хардаг. Би сайхан гэр бүл, үр хүүхэдтэй, азтай эмэгтэй. Өглөө дуртай ажилдаа гэрээсээ аз жаргалтай гарч, үдэш хайртай гэр бүл рүүгээ яаран очи хоос илүү жаргал үгүй. Аз жаргал энгийн зүйлээс мэдрэгддэг. Түүнээс биш даашгүй эд баялаг цуглуулж, зүйрлэшгүй гоо үзэсгэлэнтэй болсноороо жаргана гэдэг юу л бол.
-Танд цаг хугацааг ухраах боломж олдвол юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
-Сонин асуулт байна. Хэрэв тийм боломж байвал намайг бага байхад талийгаач болсон ахыгаа л босгож ирэхийг хүснэ. Тэр ах маань ухаалаг, гоё сайхнаараа гайхагдсан хүн байсан. Ленинградын нисэхийн академийн төгсөх дамжаанд сурч байхдаа өөд болсон юм.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл байв. Ахыг өнгөрсний 49 хоног дээр эмэгтэй дүү маань төрсөн. Одоо нэг эгч, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.
-Ном унших дуртай гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Их уншдаг шүү. Хамгийн сүүлд Барак Обамагийн намтрын тухай дахин нэг сэргээж уншсан. “Ардыг тэтгэх рашааны дусал” гээд Нагаржунайн онолын тайлбартай, үлгэрчилсэн номыг байнга ширээн дээрээ байл гадаг. Хэд дахин уншаад ч уйддаггүй гайхамшигтай ном. Хүүхдүүддээ ч бас байнга уншиж өгдөг.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг ховор. Гур ван хүүхэдтэй ээж, айлын эхнэр хүнд ажил мундахгүй. Улсын ажил, хувийн ажил гээд л дор дороосоо ундарна. Гэр бүлээрээ салхинд гарах, ээж аавтайгаа цагийг өнгөрөөх дуртай.
-Бага нь хэдтэй вэ?
-Гурван нас хагастай. Бага хоёр маань таван насны зөрүүтэй, том охин арваннэгдүгээр ангид сурдаг.
-Хүүхдүүддээ юуг илүү захиж, сургадаг вэ?
-Хаана ч хэний ч туслалцааг үй бие дааж амьдарч сурахыг зөвлөдөг. Мах, гурил байсан ч нийлүүлээд хэдэн төрлийн хоолоо хийгээд идчихдэг, хувцсаа угаагаад өмсчихдөг, хүлээсэн үүргээ яг биелүүлдэг, амьдралд хариуцлагатай, өөрт өө арчаатай байхыг л сургадаг. Хамгийн гол нь хүнлэг сэтгэлийг гээж болохгүй.
Бидний яриа 18.00 цагийн мэдээ эхлэхтэй зэрэгцэн өндөрл өсөн юм. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх энэ эмэгтэйд хүнийг ялгах, ихэрхэх сэтгэл үгүй их л энгийн санагдлаа. Халуун дулаан яриа, сайхан инээмсэглэлээс нь ямар ч хүн эрч хүч мэдэрмээр санагдсан. Тэрбээр 600-гийн студи рүүгээ орохдоо “Би энэ студидээ орж ирэнгүүтээ л эрч хүч мэдэрдэг. Тэтгэвэртээ гарсан ч хааяа ирж энерги авч байна гэж боддог” хэмээн ярьж байлаа. 18.00 цагийн мэдээ дууссаны дараа Ихо, 20.00 цагийн мэдээндээ бэлтгэхээр хоёр давхрын шат руу түргэн алхалсаар одсон. Их ажил, өрнүүн амьдралаа энэ хурдан алхаагаараа тэр гүйцэхээр яарсан нь энэ.

ЯРИЛЦСАН Ж.СОЛОНГО 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.