Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ДҮРИЙГ Ц.ТҮВШИНТӨГС БҮТЭЭНЭ

 “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Ай Нанаа” дуулалт жүжгээ маргааш үзэгчдийн хүртээл болгоно. Чуулгын дарга гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгстэй холбогдож, шинэ бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцлаа.

-“Улаанбаатар” чуулгын “Ай Нанаа” дуулалт жүжгийнхээ талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн “Улаан баатар” чуулгын уран бү тээлчид 1911 оны Үндэс ний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулж түүхэн дуулалт жүжиг бүтээлээ. Жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх, хөгжмийг Х.Алтангэрэл бичиж, “Улаанбаатар” чуулгын зөвлөх, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан. Манай чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ сар гаруй бэлтгэл хийгээд маргааш нээхэд бэлэн болоод байна.

-Гол дүрийг ямар уран бүтээлчид бүтээж байгаа вэ?

-Эрдэнэ дайчин хошой Чин ван М.Ханддоржид би, Ханд вангийн хатан Сэвжидмаад соёлын тэргүүний ажилтан Д.Ширмэнтуяа, VIII Богд Жавзандамбад соёлын тэргүүний ажилтан С.Оюунчулуун, Эх хатан Дондогдуламд ДБЭТын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Дандар Аграмбад Булган аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Г.Ганбаатар, Шанзав Бадамдоржид ардын жүжигчин П.Цэрэндагва, Манжийн амбанд төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Ханддорж вангийн хиад соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, Д.Баасанжав нар тоглосон. Мөн нутгийн ард, ноёд хатад, манж түшмэл, манжийн хаалгач, санваартан төвдүүдэд “Улаанбаатар” чуулгын бүжигчид, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн IV курсын оюутнууд тоглох юм.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.