Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чингисийн хоёр загал”-ыг дэлхийд таниулсан монгол найруулагч

“Two Horses of Genghis Khan” буюу “Чингисийн хоёр загал” нэртэй кино нээлтээ хийсэн даруйдаа Германы байгаль орчны сэдэвт кино наадамд нэр дэвшээд байгаа юм. Кинонд морин хуурын тухай бодит түүхийг өгүүлж чадсан нь үзэгчдэд таалагдсан бөгөөд монголчуудын сэтгэлд ч нийцжээ.

Монгол зан заншил болоод Чингис хааны тухай өгүүлсэн олон киног түүх уй вуулсан шалтгаанаар монголчууд төдийлэн таашаадаггүй. Харин энэ киноны найруулагчаар Д.Бямбасүрэн ажилласан тул бодит түүхийг дэлгэцэд мөнхөлсөн байна. Түүнийг бид “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” уран сайхны киногоор нь таних юм. “Хүүхэд, залуучуудын шилдэг кино” төрл өөр Гер маны кино наадмын шаг нал хүртэж байсан Д.Бямбасүрэн шинэ киноныхоо талаар хэвлэлийнхэнд ярихдаа “Би эх нутгийнхаа олон сайхан түүхийн нэгийг нь ч болов дэлгэцэд мөнхлөхийг хүсдэг байлаа. Удаан бодож, төлөвлөсөн кино маань дэлгэцэд гарлаа. Төрсөн нутгийнхаа түүхээс дэлхийн хүртээл болгож байгаадаа баяртай байна” гэжээ.

Кинонд Ч.Урнаа хэмээх Өвөрмонголын дуучин бүсгүй тоглосон нь Монголын дуу, хуур ын хослолыг гайхалтай тодотгож чадсан хэмээн үзэгчид шуугиж байгаа. Өөд болсон эмэг эхээ дурсаж байгаа өвөрмонгол бүсгүйн аяллаар киноны үйл явдал өрнөдөг. Түүний эмээ хайртай мориныхоо толгойг хуурандаа өлгөсөн хүүгийн тухай домог ярьдаг байж л дээ. Тэгээд энэ хуурыг дарж, “Чингисийн хоёр загал” нэртэй дуу дуулдаг байж.

Тэрбээр энэ дууны эрэлд гарч, түүнийхээ мөрөөр Монголд ирж байгаа тухай гардаг юм. Эрлийнхээ эцэст өнөөх дуу нь “Зээргэнтийн шил” гэдэг нэртэй болсон байхыг мэднэ. Энэ дууг зууны манлай дуучин Н.Норовбанзад гуайн дуулснаар олны хүртээл болсон түүхтэй.

Т.Ням

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.