Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чилийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Өнгөрсөн сард байгалийн гамшигт нэрвэгдэн, эдийн засаг нь уналтад орсон Чилийн шинэ Ерөнхийлөгч Себастьян Пинейра тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр “Бид газар хөдлөлтийн бус сэргээн босголтын Засгийн газар байх болно” хэмээн мэдэгдэв. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр С.Пинейра эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн бодлогыг орхигдуулахгүй ажиллана хэмээн амлаж байсан ч хүчтэй газар хөдлөлтийн улмаас эдийн засаг нь уналтад орсон эх орноо сэргээн босгох хүнд ажил түүний нуруун дээр ирлээ.
Байгалийн гамшгийн үеэр назгай ажилласан хэмээн шүүмжлүүлж байсан хэдий ч халаагаа өгч буй Мишел Бачелетийн нэр хүнд олон нийтийн дунд 84 хувьтай гарсан нь Чилийн түүхэн дэх дээд амжилт болон үлдлээ. Чилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч М.Бачелет ажлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх анхааруулгыг цаг тухайд өгч чадаагүй гэсэн үндэслэлээр өндөр албаны хэд хэдэн хүнийг огцруулсан байна.
С.Пинейрагийн Ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалт Чили дэх зүүн төв үзэлт хүчнүүдийн 20 жилийн ноёрхлыг эцэс болгосон юм. Тэрбээр дарангуйлагч асан Аугусто Пиночеттой ямар нэгэн байдлаар холбоо, харилцаатай байсан нэг ч хүнийг Засгийн газартаа оруулахгүй гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн. Зэсийн орон гэгддэг Чилийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрбумтан С.Пинейра зээлийн картыг тус улсын зах зээлд амжилттай нэвтрүүлж, анхны томоохон хөрөнгө оруулалтаа босгосон агаад улмаар хөл бөмбөгийн алдартай багуудын хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалтын бизнес эрхлэх болсон.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.