Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чилийн хохирол 15-30 ТЭРБУМ ДОЛЛАРТ хүрэхээр байна

     Өнгөрсөн бямба гаригт Чилийн төвийн мужуудад болсон газар хөдлөлтөд амь эрсэдсэн хүмүүсийн 700 гараад байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужуудад ажиллаж байгаа аврагчид амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэнэ, нуранги доор олон хүүн байгаа хэмээн мэдэгдлээ. Одоогоор 541 хүний цогцос олдоод байгаа Мауле болон Консепсьон хотуудад хөл хорио тогтоож магадгүй байна. Чилийн Засгийн газар дээрэм тонуулыг зогсоох, аврагчидад туслах зорилгоор дээрх хотуудад цэрэг байршуулжээ. Олон мянган хүн орон гэргүй болсон Консепсьон хотод гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоосон ч хотын хүнсний нөөц дуусч, супер маркет, эмийн сангууд үймээний үеэр дээрмийн халдлагад өртөн хоосорчээ. Хотод тусламжийн хүнс, эм тариа хүргэх ажлыг түргэвчилж, тусгай дэглэм тогтоожээ.

      Чилийн Засгийн газар цахилгаан, тээвэр, харилцаа холбоог хэвийн болгохоор боломжтой бүх аргыг хэрэг жүүлсний үр дүнд метроны шугамууд нээгдэж, Сантьяго хотын олон улсын нисэх онгоцны буудал эвдрэл гэмтлээ яаралтай засварлан, үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Тусламжийн барааг онгоцоор хүргэх аж. Газар хөдлөлтөд хуучны болон түүхэн дурсгалт барилгууд олноороо сүйрсэн байна. Курико хотын төв дэх эртний түүхт барилгуудын 90 хувь нь балгас болжээ. АНУ-ын “Eqecat” компанийн тооцоолсноор 1.5 сая айл орон гэргүй болж, хохирлын хэмжээ Чилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10-20 хувь буюу 15-30 орчим тэрбум долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо хийсэн байна.

     Чилийг сэргээн босгох их ажил гуравдугаар сарын 11-нд тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ерөнхийлөгч Себастьян Пиньерад ноогдлоо. Бүрэн эрх нь хараахан дуусгавар болоогүй байгаа одоогийн Ерөнхийлөгч Мишель Бачелет гадаад орнуудаас тусламж хүсэх бодолгүй байсан ч сүүлдээ байр сууриа ялимгүй өөрчлөв. Тэрбээр “Эмнэлгийн салбар, түр гүүр байгуулах, ус цэвэршүүлэх, гамшгийн үнэлгээ хийлгэх болон аврах ажиллагаа зэрэгт хүн хүч дутагдаж мэдэхээр байгаа тул тусламж авч болох юм” гэжээ.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.