Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чилийн Ерөнхийлөгч сүүлчийн үйлдвэрээ худалджээ

     Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пинейра өөрийн мэдлийн хамгийн сүүлчийн томоохон үйлдвэр болох “Chilevision” телевизийн үндсэн сувгийг 130 сая доллараар худалдсан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн бай гууллага мэдээллээ. Улс түүнээс 24 сая долларын татвар авсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард албан тушаалдаа орсон тэрбумтан Пинейра төрийн тэргүүн болсон хойноо хувьдаа үйлдвэртэй байх нь ашиг сонирхлын зөр чил үүсгэх учраас тэр бүхнээсээ сална гэж сонгуулийнхаа кампанийн үед амлаж байсан юм. Чилийн Ерөнхийлөгч өмнө нь “Condes” клиникийн эмнэлэг, нисэх он – гоц ны “LAN Airlines” компанийн хувьцааны хаа үндсэн багцыг худалджээ. С.Пинейра Үндэсний шинэчлэл, бие даасан Ардчилсан Холбоо намыг нэгт гэсэн “Чилийн нэрийн төлөө” холбоо ноос ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэрбээр Хар вар дад суралцсан, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. Пинейраг Италийн Ерөнхий сайдтай харьцуулж “Чилийн Берлускони” гэх нь олонтаа. “Форбес” сэтгүүл ноднин түү ний нэрийг дэлхийн хамгийн баян хүмүү сийн жаг саалтын 701-д бичсэн юм.


 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.