Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чилийг сэргээн босгоход 3-4 жил шаардагдана гэв

Газар хөдлөлтөд сүйрсэн Чилийг сэргээн босгоход гурваас дөрвөн жилийн хугацаа орно. Сүйрсэн дэд бүтцээ сэргээн босгоход бидэнд нөөц бололоцоо байгаа ч эхний удаад Дэлхийн бано болон олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй. Удахгүй тангаргаа өргөх Ерөнхийлөгч Себастьян Пиньерагийн    бүрэн эрхийн хугацаа улс орноо сэргээн босгоход зориулагдана” гэж Чилийн халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгч Мишель Бачелет мэдэгдэв.  Албан ёсны мэдээгээр 802 хүн газар хөдлөлтөд өртөн өөд болсон агаад тэдний 279-ийг нь хэн болохыг нь тогтоогоод байгаа аж.

Гэхдээ хүнд хохирол амссан эргийн ойролцоох Конституцион хотод аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч сураггүй алга болсон хүмүүсийн тоо маш олон байна.  Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх  Себастьян Пиньера “Миний тэргүүлэх Засгийн газар сэргээн босголтыг гардан гүйцэтгэх болно. Бид дараах энгийн дарааллаар улс орноо хөл дээр нь босгоно. Хүмүүстээ яаралтай тусламж үзүүлэх, сураггүй алга болсон хүмүүсийг олох, гэмтэж бэртсэн хүмүүст цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх. Энэ бүхний дараа хууль ёс, дэг журмыг эргүүлэн тогтоож, иргэдээ урьдын адил амар жимэр амьдрах нөхцлийг бүрдүүлнэ” гэлээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гамшигт нэрвэгдсэн Чилийн ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлэх, хохирлын байдалтай танилцахаар өчигдөр Чилид хүрэлцэн ирлээ. Тэрбээр тус улсын удирдагчидтай уулзаж, цаашид үзүүлэх тусламжийн талаар санал бодлоо солилцож, байгалийн гамшигт хүндээр нэрвэгдсэн Консепсьон хотод очсон байна.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.