Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чилид дахин газар хөдлөв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр байгалийн гамшигт нэрвэгдсэн Чилид үе үе чичирхийлэлт мэдрэгдсээр байна. Өчигдөр 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунамигийн түгшүүр зарласан нь иргэдийг ихээхэн сандралд оруулжээ. Газар хөдлөлтийн хүч нийслэл Сантьягод мэдрэгдэж цунамигийн түгшүүр зарласан ч удалгүй цуцалсан аж. Хоёрдугаар сарын 27-нд болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 800 хүрчээ.
Ерөнхийлөгч Мишель Бачелет газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотуудад хоол хүнс, түлш шатахуун хүрэлцээгүй байгаа гэсэн мэдээллийг эрс няцаагаад, “Иргэд хүнс, эмнэлгийн тусламжийн талаар санаа зовох зүйлгүй байгаа. Нийслэлээс тусламжийг хэрэгцээтэй газарт нь хүргэх агаарын шугам нээсэн” гэлээ. Харин байгалийн гамшгийг далимдуулан дээрэм, тонуул хийж байгаа этгээдүүд дийлдэхгүй байна. Консепсьон хотын захирагч “Хотод дэг журам тогтоохоор ажиллаж байгаа цэргүүд тонуул хийж байсан 24 хүнийг баривчилсан. Гэвч хот үнэн хэрэгтээ тонуулчдийн гарт орсон. Бидэнд туслалцаа хэрэг байна” гэж хотын радиод өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
   Консепсьон хотод хэв журам сахиулах 14.000 цэргийг Засгийн газар илгээсэн ч ихэнх нь хүнс, эмнэлгийн тусламж, цэвэр ус түгээх ажлын аюулгүй байдлыг хангахад дайчлагдаад байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас Чилид 1,5 сая байшин барилга нурж, хоёр сая хүн ямар нэгэн байдлаар хохирол амсаад байгаа аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.