Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чикаго бүжиг”-чид Улаанбаатарт зочилно

АНУ-ын Чикаго хотын шилдэг орчин үеийн бүжгийн компанийн нэг “Чикаго мүвинг” компани Монголын урлагийн зөвлөл, Соёлын дээд сургууль, АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар Улаанбаатар хотод “Чикаго бүжиг” тоглолтоо сонирхуулахаар энэ сарын 7-нд хүрэлцэн ирэхээр болжээ. Тус бүжгийн компани нь өөрийн гэсэн ер бусын бүжгийнг хэв маяг,  хөдөлгөөний дүрслэл, эрч хүчтэй дэглэлтээрээ дэлхий дахинаа алдартай ажээ. Тэд АНУ, ХБНГУ, Бразил, Мексик зэрэг олон улсад аялан тоглолтоо зохион байгуулжээ.  “Чикаго бүжиг” тоглолтод тус компанийн уран сайхны удирдагч Нана Шайнафлүг, бүжигчин Райчил Бунтинг, бүжиг дэглээч Боб Айсаны шилдэг таван бүжгээс тоглох бөгөөд “3+1” бүжгийг Монголын “Арга билэг этно жааз” хамтлагтай хамтран тоглох аж.  Тус компанийн уран сайхны удирдагч хатагтай Нана Шайнафлүг болон бүжигчин Райчил Бунтинг нар өнгөрсөн долоо хоногийн турш Соёлын дээд сургуулийн бүжгийн оюутнуудад орчин үеийн бүжгийн анхан болон дунд шатны сургалтыг удирдан явуулсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.