Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чех улс фото зургийн хальсанд

Монгол Улс БНЧУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан фото болон гар зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Уран зургийн галерейд боллоо. Үзэсгэлэнд Чех улсад 1989 онд ардчилал өрнөсөн түүхэн үеийн сурвалжлага болон Чехийн өнөө үеийг харуулсан улс төр, спортын сэдэвтэй гэрэл зургийн бүтээл тавигджээ.  Энэхүү үзэсгэлэнгийн гол онцлог нь 1989 онд Чех болон Монгол Улсад нэгэн зэрэг өрнөж байсан, нийгмийн анхаарлыг гойд татсан үйл явдлуудыг харьцуулан үзүүлж байгаа юм. Мөн “Монгол болон Чехийн тухай” сэдэвт хоёр улсын хүүхдүүдийн зурсан гар зураг зэрэг нийтдээ 50 гаруй бүтээл тавигджээ.  Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл  үзэгчдийн хүртээл болох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.