Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чех Александр Тимошенкод улс төрийн орогнол олгов

Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн нөхөр Александр Тимошенко Чех улсаас улс төрийн орогнол хүссэн байна. Өмнө нь Украины Эдийн засгийн сайд асан Богдан Данилишинд орогнол олгож байсан Чех улс энэ удаад А.Тимошенкод ч татгалзсанг үй, зөвшөөрсөн хариу өглөө. Үүний зэрэгцээ бизнесмен Александр Тимошенкод улс төрийн орогнол олгосноор Украин, Чехийн хоорондын харилцаанд цав сууж магадгүй хэмээн хэвлэлүүдэд бичжээ.

Ю.Тимошенкогийн Засгийн газрын үед Эдийн засгийн сайдын алба хашиж байсан Богдан Данилишинд одоогоос нэг жилийн өмнө төрийн орогнол олгосны дараа Киев, Прагагийн харилцаа хурцдаж, Чехийн хоёр дипломатчийг тагнуул хийсэн хэмээн хөөж байсан юм. Мөн Ю.Тимошенко нөхрийнхөө араас Чех рүү гарч болзошгүйг ажиглагчид онцолж буй. Европын холбооны конвенцийн дагуу дүрвэгчийн статустай хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ хамт байх эрхтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, А.Тимошенко Чех улсад очсон тохиолдолд эхнэрээ татаж авах талаар хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ Ю.Тимошенко ял эдэлж буй тул энэ асуудал тийм амархан шийдэгдэхгүй хэмээн хүний эрхийг хамгаалагчид өгүүлжээ. Түүнээс гадна 1990-ээд оны үеэр Ю.Тимошенкогийн толгойлж байсан “Единые энергетические системы Украины” (ЕЭСУ) корпорацтай холбогдох хэргийг дахин хэлэлцэх хугацаа ойртсонтой холбоотойгоор Александр Украинаас гарахыг хүсэж байна гэх таамаглал ч гарлаа.

2001 онд ЕЭСУ корпорацийн удирдлага, тэр дундаа Александр Тимошенког эрх баригчдад 4.6 сая ам.долларын хахууль өгсөн хэргээр буруутгаж, хэсэг хугацаагаар хорьж байв. Тухайн үедээ нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар уг хэргийг түдгэлзүүлж, А.Тимошенког сулласан аж. Харин өнгөрсөн онд Украины Прокурорын газар уг хэргийг дахин сэргээж, шалгахаа мэдэгдсэн байна. Ю.Тимошенкогийн нөхрийн гаргасан уг шийдвэрийг сөрөг хүчнийхэн өөрсдийнхөөрөө тайлбарлав. Сөрөг хүчнийхэн, тэдний гэр бүлийн гишүүдийг дарамтлах нь ихэссэн, тэр бүү хэл амь насанд нь заналхийлж байгаа учир Александр Тимошенко Чехээс орогнол хүссэн гэж Ю.Тимошенког дэмжигчид үзэж байна. Нөгөө талаас, Ю.Тимошенко Европын Хүний эрхийн шүүхэд (Страсбургийн шүүх) гомдол гаргаад буй. Александр Тимошенког эрх баригчид дарамталсан учир тэрбээр эх орноосоо гарч Чехэд дүрвэхэд хүрсэн гэдэг “мессеж”-ийг хүний эрхийг хамгаалагчид, олон улсын ажиглагчдад өгөх зорилготойгоор ийм шийдвэр гаргасан гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.