Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чехийн Засгийн газар ажлын зөвшөөрөл олгохыг зогсоов

Чехийн Засгийн газраас Европын холбооны гишүүн бус улсын иргэдэд ажил олгох болон визийн хугацааг сунгахыг хориглосноо зарлалаа. Энэ шийдвэр хэрэгжсэнээр тус улсад олон жил ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэд ч ажилгүй болж магадгүй байна хэмээн Украины http://www.ua-reporter.com сайт мэдээлжээ. Чехийн хөдөлмөрийн товчооноос ажил олгогчдод хандан чех иргэдийг ажилд түлхүү авах үүрэг өгсөн байна. Энэ оны хоёрдугаар сарын судалгаагаар Чех улсад ажилгүйдэл 9.9 хувьд хүрээд байгаа аж. Энэ нь 10 сая хүнтэй тус орны 583 мянган иргэн ажилгүй байна гэсэн үг бөгөөд дайн дажинтай хүнд үед ч ажилгүйдэл ийм доод хэмжээнд хүрч байгаагүй гэнэ. Чехийн Хөдөлмөр, нийгмийн харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ш.Филиппова “Бид мэргэжил, боловсрол муутай гадаад иргэдийг улс орондоо оруулахгүй байх талаар анхаарна. Гэхдээ мэдээж тухайн хүний хэлний мэдлэг, туршлага, гэр бүлийн байдлыг харгалзан үзэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Чехийн хөдөлмөрийн хуулиар гадаадын иргэн ажиллуулах гэж байгаа компани эхлээд засгийн газартаа Чех болон Европын холбооны улсын иргэнийг ажилд авахгүй шалтгаанаа тодорхойлж, батлуулж байж, гадаад иргэн ажиллуулах зөвшөөрөл авдаг гэнэ. Улсаас энэ хуулийг нэг их анхаардаггүй байснаа эдийн засгийн хямрал гарч, ажилгүйдэл нэмэгдсэнээр яс мөрдөх болсон байна. Шинэ хуулиар ажлын визтэй гадаад иргэн ажилгүй болсон тохиолдолд хоёр сарын дотор ажил олох эрхтэй бөгөөд чадахгүй бол виз нь хүчингүй болж, нутаг буцахаас өөр аргагүй болж байгаа юм.
Чех улс хоёр дахь удаагаа гадаад ажилчдын тоог цөөлөх арга хэмжээ авч байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл урт хугацааны виз олгоогүй юм. Гадаадын чадалтай боловсон хүчинд олгох “Ногоон карт” төсөл ч амжилт олоогүй гэнэ. Чехийн Хөдөлмөр, нийгмийн харилцааны яамны өнгөрсөн сард хийсэн тооцоогоор тус улсад Украины 52623, Молдавын 5045, Монголын 3817, Оросын 3500, Вьетнамын 3500 иргэн албан ёсоор ажил эрхэлж байгаа юм байна. Мөн өнгөрсөн сард гадаадын 2200 иргэн ажлаас халагдсан тооцоо гарсан байна.
 

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.