Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ченжүүдийн хөнөөсөн залуусын ялыг хэвээр үлдээв

Баян-Өлгий аймгийн шүүхэд өчигдөр Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хэргийг ялтнуудын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Тэд 2011 оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг шунахайн зорилгоор дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн юм. Б, Х нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй  км-т орхисон байсныг олсон билээ. Хохирогчид тухайн үед 31-51 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, биедээ 20 сая төгрөгтэй явж байсан юм. Цагдаагийнхан Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь тус аймагтай хил залгаа Шинжаанаас БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулан манай талд хүлээлгэн өгсөн юм. Анхан шатны шүүхээс Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарыг шунахайн зорилгоор, дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэм буруутайд тооцож, цаазаар авах ял оноосон юм. Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялын зүйлчлэл тохирсон гэж үзээд хэвээр нь баталжээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.