Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Челси” “Улаан чөтгөрүүд”-ийг бутниргэв

Английн премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд боллоо. Эл тойргийн хамгийн анхаарал татсан тулаан “Челси” “Манчестер Юнайтед”-ийн дунд өрнөх учиртай байв. “Челси”-гийн талбайд болсон тус тоглолтод эзэд илт илүүрхэж, хуучин дасгалжуулагч Жозе Моуриньогоо гомдоолоо. Тоглолтын эхэнд Педро 30 дахь секундэд гоолын салхийг хагалав. Ийнхүү Премьер лигийн энэ улирлын хамгийн хурдан гоол  орсон бөгөөд “Онцгой нэгэн” премьер лигт гурав дахь удаагаа эхний минутад гоол алдсан нь энэ. “Челси”-гийн хоёр дахь гоолыг Гари Кэхилл оруулсан юм. Тэрбээр булангийн цохилт чулуу болгожээ. Эхний үе ийн өндөрлөсөн бөгөөд 62 дахь минутад Эден Азар багийн гурав дахь өөрийнхөө энэ улирлын дөрөв гоолыг “Юнайтед”-ийн хаалганд шигтгэв. Эцсийн цэгийг Н'Голо Канте тавьж, “Челси” талбайдаа хүчтэй өрсөлдөг “Юнайтед”-ийг 4:0-ээр илт илүүрхэв.  Харин “Юнайтед”-ийн хувьд 1999 онд “Челси”-гийн талбайд 5 нойлдуулж байснаас хойш анх удаа премьер лигийн хүрээнд айлын талбайд 4+ гоол алдаж хожигдсоноос гадна 2011 оноос хойш анх удаа олон тооны зөрүүгээр хожигдож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.