Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.БИЛИГСАЙХАН: УЛС ТӨРИЙН ИЙМ БОХИР НӨХЦӨЛД УРАН БҮТЭЭЛЧДЭД НАМ ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ АЛГА

Соёл, утга зохиол судлал хэмээх том айлын үүдээр Ц.Мөнх багшаараа газарчлуулан хөл тавьж байсан энэ эрхмийн бие хэдийгээр сайнгүй байгаа ч үзгээ орхисонгүй. Зүүн гараараа бичиж сураад, МУИС-ийнхаа оюутнуудад хааяахан очиж лекцээ ун шин, ганц гараараа компьютер “нүдэн” судалгаагаа хийж байна. Хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Билигсайхан “Би 1946 онд “танк хүлдэг”- ийнх ний нутагт төрсөн. 1932 оны эсэргүү бослогын төгсгөл яг миний төрсөн нутагт болсон. Хүн гэдэг али ваа зүйлийг амархан мартах юм даа. Өнгөрсөн жил нутагтаа очтол Бур хан багшийн сэрэг дүрийг тэнд босгохдоо хүмүүс нэг л их нам засаг ярьж байх юм” хэмээсэн. Бидний яриа эндээс эхэллээ.

-Миний бага насны амьдралд то хиолдсон мартагддаггүй нэг дурсамж бий. Миний нагац өвөө Магсар гэж ну тагтаа алдартай баян хүн байсан. Гэхдээ лам биш, энгийн хар хүн. Ганц хүүхэдтэй, тэр нь миний ээж. Нутагтаа “Магсар бандийн зээ хүү” гэдгээрээ бас нэртэй л явлаа.Би айлын ганц хүү. Намайг ухаан орсон цагаас л гэрийнхэн маань “Хүүгээ сургуульд суул гахгүй, ма л маллаад байж байг” гэдэг байсан. Манай өвөг дээдсийн эрдэм номтой олон хүн хөрөнгө хогшлоо хураалгаж, хэлмэгдсэн учраас “Бүхнийг үгүй хийдэг МАХН гэж юу ч байдаг юм, Чойбалсан гэдэг чинь улаан махчин” гэдэг. Сургуульд ороод, онц сураад эхэлсэн чинь өвөг эцэг, аав, ээж дургүйцээд, “Чи онц сурч яах нь вэ. Одоо тэгээд сургуулиас гарах нь өнгөрлөө. Чамайг аваад явчихна шүү дээ” гэнэ. Тийм л байдал дунд өссөн. Гэхдээ би үүнийгээ үхтэл нуудаг байсан.

-Тэгэхгүй бол хийж бүтээх насан дээрээ эрх чөлөөгөө хязгаарлуулах үе ч бичгийн хүмүүст байсан болохоор уу?

-Би дандаа боддог юм. МАХН-ын явуулж ирсэн бодлого, Монголд хандаж байсан Оросуудын хандлага ойлгоход ямар түвэгтэй юм бэ гэж. Манайхан оросуудад хэч нээн хайртай дуртай билээ. Би ч гэсэн дуртай. Миний олон найз орос хүн. Гэхдээ л тэдний зүгээс манай руу хандсан бодлого нь нэг л итгэмжтэй биш. Би 1972 онд Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд курст суралцахаар очсон. Тэндхийн багш нар тухайн үеийн бидний ойлголтоор жинхэнэ эсэр гүү нар байсан. Нобелийн шагналт А.Солженицын гэдэг агуу зохиолчоо үзэл суртлын улмаас баруун руу хөөж, Луис Карболоноор сольж авсан гээд л шуугидаг. Семинар удирддаг том профессорууд, багш нар маань Оросын соёлыг балласан гээд коммунизмыг их дургүйцдэг байсан. Тэр дундаас би нэлээд зүйл ойлгож, өөр үзэл бодолтой болоод гарч ирсэн. Урьд нь МУИСийн монгол хэлний ангид сурч байхад ч тэнхмийн эрхлэгч Ш.Гаадамба, болон агуу их Ц.Дамдинсүрэн, дөрөвдүгээр анги төгссөн, хэл шинжлэлийн дэлхийн хэмжээний эрдэмтэн Ш.Лув санвандан багш маань бидэнд хичээл заасан. Энэ бүхэн уг язгуураасаа намайг үндэсний үзэлтэй болгосон.

-Тэгээд та намд тийм дургүй юм уу?

-Нам хүнд ямар хэрэгтэй юм бэ гэж боддог л юм. Гэхдээ тухайн үед намд элсэхгүйгээр ажил урагшлахгүй гэж багш нарынхаа зөвлөснөөр гишүүн болсон л доо. Их сургуулиа дөнгөж төгсөөд Хөвсгөлд хичээлийн эрхлэгчээр очихдоо МАХН-ын орлогч болж байлаа. Орлогч болчихоод хүртэл тэгж бодож билээ. Батлахаа аваад үзсэн чинь хэдэн төгрөг ху раалгах тухай мөнгөний тоо бичээд л намын даргын гарын үсэг зурсан байсан. Батлах гэдгийн утга учир юунд байгааг ойлгоогүй. Өнөө нандигнан хайрладаг МАХН хаана нь ч байхгүй (инээв). Намд ороод, сайхан мундаг нэр төртэй байсангүй. Их хурал энэ тэрд нь суусангүй. Тэгээд 1990 онд батлахаа буцаагаад өгчихсөн. Дараагаар нь Бямбасүрэн гуайн байгуулсан Сэргэн мандлын намд элсээд, татан буугдсанаас нь хойш дахин нам гэж гүйсэнгүй.

-Одоо хүмүүс харин ч их улстөрждөг болсон юм биш үү?

-Миний бодоход 1990-ээд оноос өмнөх намын гишүүн бас ч гэж улс орноо боддог байж. Сүүлийн үеийнх нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хуйвалдсан хүмүүс л байна. Тэр дунд нь манай уран бүтээлчид хүртэл “цохиж” явах юм. Яг өнөөгийн улс төрийн ийм муухай бохир нөхцөлд уран бүтээлчдэд нам шиг хэрэггүй юм алга. Одоо энэ МАХН-ыг хар л даа. Энхбаярын тоглоом уу. Би Унгарт дөрвөн жил гаруй багшилсан. Тэнд манай хан шиг “Ардчилсан нам гэж завхарсан юм. Хүүе энэ МАХН-ынхныг хараач” гэж улстөрждөг явдал хэзээ ч байхгүй. Багш хүн хичээлээ л заана. Барууны орнуудад ер нь тийм шүү дээ. Улс төр яах вэ дээ, нэг хэсэг хүн “тоглоно” биз, би оногдсон ажлаа л хийвэл барав. Дэндүү их улстөрждөг байдлыг цэгцлэхийн тулд хаана хаанаа анхаарч, нам гэдэг албан ёсны гишүүнчлэлгүй болох шаардлагатай гэж би боддог. Нам гэж хэрэв байгаад хүн итгэдэг юм бол энэ сонгуулийн дараа Монголын ард түмний тал нь МАН, АН-даа итгэхээ болино. Эцэст нь юунд итгэх ёстой вэ гэхээр, Монгол эх орондоо.

-Та түрүүн 1932 оны эсэргүү бослогын тухай сонин зүйл ярьсан. Арав гаруй жилийн дараа ч таны амьдралд тэр үйл явдлын нөлөө байжээ?

-Хөвсгөл аймгийн Галт сумын Бор бургасны дуган дээр эсэргүү бослогын хамгийн сүүлчийн лам нар буюу ногоон малгайт Дамдингаар ахлуулсан 60 га руй хүн баригдаад, буудуулж хө нөөгдсөн байдаг юм. Тэр хувьс гал Хөвсгөлийн Рашаант сумаас эхлээд, Архангай аймгаар тойрсон гэдэг ч сүүлийн үеийн баримтыг харахаар зөвхөн тэр хавийн нутаг бус Монгол орны нэлээд хэсгийг хамарсан байна. Учир нь 1924 оноос хойш оросуудын нөлөөгөөр ардын хувьсгал гэдэг жинхэнэ мөн чанар нь өөрчлөгдөөд, монголчуудын хамаг л итгэл найдвар, сүсэг бишрэлийг нүдэн дээр нь унтрааж эхэлжээ. Манай өвөг эцгийн ах лам гэхэд л Хөөнгөө хүрээний хамгийн том лам байсан. 89 настай хүнийг өвөл баривчлаад явсан гэдэг. Өндөр настай хүн гутлаа өмсөж чадахгүй байхад дүү нь өвөр дээрээ суулгаад, гутлыг нь өмсүүлж өгч байжээ. Тэгээд моринд мордуулаад явахад нь өвөө маань “Би ахыгаа газар дөхүүлж өгье” гэхэд сэргийлэхийн хүмүүс зөвшөөрөөгүй аж. Тэр үед манай сум Архангайн харьяа байсан. Өвөө араас нь нууцаар дагасаар даваан дээр гаргаад буцсан ч сүүлд сонсох нь ээ, өнөө хүмүүс ахыг нь тэр даваан дээр буудчихаад явчихсан гэдэг. Тэр эсэргүү бослогын дараа Архангай аймгаас Галт, Жаргалант, Шинэ-Идэр гурван сумыг Хөвсгөлд, Их-Уул, Тосонцэнгэлийг Завханд, Бул ганд бас ганц хоёр сумыг нь тусгаарлаж өгсөн байдаг юм. Энэ хавийнхан Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу гэдгээрээ их алдартай. Тэр дундаа Ар хангай аймгийн Тариат су мын Хоргын тогоо орчмын хүмүүс хэзээний ген сайтай. Тэр орчмоос мундаг уран дарх чуул, эрдэм чадалтай, эрх чөлөөний төлөө тэмцэгч эрэмгий зоригтой хүмүүс төр дөг. Жишээ нь, яруу найргийн онол судлаач, Ханчин Хамба Жамъянгарав гэж алдартан энэ хошууных. Лам нь хүртэл их, бага арван ухаа ны номд тэгш боловсорсон хү мүүс байсан. Тийм хүмүүсээ аймшигтайгаар устгасныг мэдэх учраас өвөг дээдэс маань надад “Манай нутагт эрдэм номтой хүмүүс байсан. Эрдэм ном гэдгийг одоогийн энэ лам нараа устгаж, хүрээ хийдийг талж байгаа хүмүүсийг хэлэхг үй. Эрдэм номын уурхай бол МАХН биш шүү, хүү минь” гэж айхтар захиж хэлдэг. Гэхдээ би нэг мэдэхэд л бичгийн хүн болчихсон.

-Энэ нь танд гомдолтой санагддаггүй биз дээ?

-Манай зохиолчид нэг зүйлийг огт бичиж чадахгүй байгаа нь хэлмэгдэл. Хэлмэгдэл бол Монгол дахь улс төрийн цуврал ал лагын түүх. Монгол хүн нэгэнтэйгээ хэчнээн муудлаа ч биенээ алчихъя гэсэн бодол хэзээнээсээ байгаагүй. Энэ бол Европоос орж ирсэн зүйл. Бодоог гэхэд л хүрээ, хө дөө хоёрын дунд явсан асман лам байсан гэж улаан хувьсгалчдын гаргасан тодор хойлолтоос өөр юм алга. Гэтэл дорно дахины боловсролтой, ямар их үнэ цэнэтэй хүн байсан гээч. Энэ бүхнийг бичиж, хэлмэгдлийн сэдэвт уран зохиол гэдгийг гаргаж ирмээр байна. Монголд 300 гаруй роман бичигдсэн гэхэд ихэнх нь худлаа. Алдарт “Тунгалаг тамир”-ын Итгэл т гэж Лодойдамба гуай хэчнээн сай хан дүр гаргаж ирлээ. Гэтэл цаанаа ямар их худал зүйл бичсэнээ хөөрхий зохиолч мэдэж л байсан байж таарна.

-Та өөрөө энэ сэдвээ барьж авахгүй юм уу?

-Би одоо хоёр, гурван ном бичээд байна. Хүмүүсийг л энэ сэдвийг барьж аваасай гэж хүсдэг. Миний хийх ажил бол соёл судлал. Монголын соёлоос хүнд хүрээгүй байгаа зүйлийг л гаргаж ирэхийг хүсдэг.

-Та тэгвэл сүүлийн үед соёлын судалгаа хийж байгаа байх нь ээ. Хэр урагштай байна вэ?

-Монголын соёл гэж айх тар том зүйлийг бид су далж амжсангүй. Болох, болохгүй гэсэн үзэл суртлын нөлөө байсан учраас. Одоо үүнийг хийх цаг болсон. Соёлын судалгаа гэдэг чинь асар өргөн ойлголт. Мон голын соёл хятадынхаас хаагуу раа зааглагдах ёстой юм, Оросын соёлоос хэрхэн тус гаарлагдах, цаашлаад төв Азийн нүүдэлчдийн соёл гээд том зүйл байна. Би саяхан нэг ном уншлаа. Оросын хэдэн эрдэмтэд Евро Азийн соёл судлал гэдэг зүй лийг гаргаж тавихдаа Мон голыг гол болгосон байна. Гумелёвоос эхлээд Оросын эртний соёлыг судалсан зарим эрдэмтэн мон голчуудын ачаар олон үн дэстэн ястныг нь эмхлэн бай гуулж, хөгжүүлсэн гэж үздэг. Москваг тахиралдаж муш гирсан голынх нь нэрээр Муш гиа гэж монголчуудын анх өгсөн нэр, Арбат нь хүртэл Батын цэргүүд Москвад орж ирэхдээ Аравтаараа зохион байгуулагдсаны бэлгэдэл, Кремль ч мөн хэрмэл гэсэн үгнээс гаралтай гэж үздэг шүү дээ. Сүүлийн үед үүнийг дэмждэг эрдэмтэд нэмэгдсэн байна. Загалмайтны аян дайнаас Оросын Үнэн алдартны шашныг нь монголчууд хамгаалж өгсөн гэж тэд үзжээ. Гэтэл бид дандаа өөрсдийнхөө юмыг үгүйсгэж байдаг. Ядаж хүн хэлээд байхад ит гэх хэрэгтэй. Энэтхэгийн Ерөнхийл өгч асан Ж.Не ругийн гурван боть но мыг хэдэн жилийн өмнө гай халтай сайхан орчуулсан шүү дээ. Түүнийг дахин ол ноор нь хэвлээд хямдхан үнээр та раамаар бай на. Тэгж монголчуудын сэтгэлийн галыг бадраамаар санагд даг. Тэнд нэг өгүүлбэр яваад л Монголын тухай гардаг. Хэдэн жилийн өмнө Солонгосын нэг сэтгүүлч Монголын эзэнт гүрний тухай хоёр ном хэв лүүлсэн. Тэнд Чингис хааны үед байгуулсан өртөө улааны албанаас өнөөдрийн энэ интернэтийн сүлжээ, Хубилай хаан Хятадыг эзлээд мөнгөн тэмдэгт бий болгосноороо дэлхийн анхны чөлөөт валютын нэгдсэн системийг эхлүүлсэн гэж гардаг. Энэ мэтчилэн харийн хүн хэлээд байхад Монголын соёл гэдэг үнээний дэлэнгээс хөхөж өссөн бид өөрсдөө дотроос нь судлах байтугай үүндээ ч итгэхгүй юм.

-Шавь нараас тань судалгаа хийх хүн гарах нь уу. Өнөөгийн нийгэмд судлаачдад амьдралын баталгаа алга гэдэг дээ?

-Хэдэн гайгүй хүүхэд бий. Гэхдээ дан судалгааны ажил хийгээд амьдарна гэвэл турж үхнэ. Би турж үхэхгүйн тулд өөрийгөө умартан зүтгэсээр тал бие мэдээгүй болчихоод сууж байна. Өнөөдөр судалгааны номыг хэн худалдаж авч унших юм бэ. Тэр байтугай энгийн сайхан зохиолын ном аваад унших нь ховор болж.

-Оюутан байхдаа танаас их айдаг байсан. Гэхдээ хүний үнэ цэнийн тухай хатуу ч гэсэн таны хэлж байсан зүйл санаанаас огт гардаггүй.

-Одоо цагт монгол хүний нэг аймшигтай муухай зан нь хаана аятайхан газар, мөнгө байна тийшээ явсугай. Аав, ээжийгээ хаяад ч болсон явна. Гэтэл хүн төрөлхтөн үүнийг амьдралын үнэ цэнээ болгохоо аль эрт больсон шүү дээ. Амьдралын үнэ цэнэ ногоон мөнгө, машин, хаус биш. Жинхэнэ үнэ цэнэ гэдэг хүнийг хүн болгож буй, юугаар ч сольшгүй дотоод чанар. Алт, зэс, нүүрсээ ухаад монголчууд баян боллоо. Мөнгө одоо проблем биш. Харин одоо гаднын ямар ч орон ухаж аваад явчихгүй баялгийг толгой дотроо бий болгох хэрэгтэй. Хүн гэдэг чинь эхээс төрөхдөө тэгж яв гэсэн хувь заяатайгаа төрдөг. Амьдралынхаа зам мөрөөс гажсан нь саар муу явдалд өртдөг. Гэхдээ хулгай хийж байгаа хүн ч гэсэн “За байз, яаж нэг сайхан хулгай хийчих вэ” гэж боддоггүй болов уу. Цаанаа ичиж зовж л байгаа шүү дээ. Гагцхүү зам мөрөө олоогүй, үнэ цэнээ ухаараагүй учраас л тэгж яваа.

-Олон жил багшилсан хүний хувьд та багш нарын ажил хаялтыг юу гэж бодож байна вэ?

-Дунд сургуульд гурван жил, Унгарт дөрөв, МУИС-д 25 жил багшилсан. Энэ бол зөвхөн багш, эмч нарын асуудал биш юм даа. Нэгэнт дээрээ суудлаа олохгүй байгаа учраас дороо ард түмэн үймээд байна. Багш нарын цалинг нэмэх хэрэгтэй, гэхдээ тэд хэзээ ч ажил хаяж болохгүй. Энэ бол монгол хүний хийх зүйл биш. Айлын авгай “Би өнөөдрөөс ажил хаялаа” гэвэл ямар сонсогдох вэ. Үүргээсээ няцаад, мөнгөө голоод тавьж байгаа шаардлага нь бүр биш байна. Боловсролын сайдаа өөрчилье, Ерөнхий сайд юм хийхгүй байна гэвэл арай сонирхолтой, асуудал эзэнтэй болно биз дээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.