Дуучин Ч.Бат-Эрдэнэ ангийн анд Э.Оюумаатай хамтран дуулсан цагаасаа хайр сэтгэлтэй болж эхнэр хоёр хүүхдээ орхин шинэ амьдрал зохиосон.
Дуучин бүсгүйг хайртай залуугийнх нь аав, ээж хүлээн зөвшөөрдөггүй, хуучин бэрдээ хошуу дэвсэн гүйдгээс тэдний тус тусын зам мөрөө хөөх болсон шалтгаан үүдэлтэй гэнэ.
“Аав ээж нь намайг хүн гэж тоохгүй байхад би бөхөлзөж гүйх хэрэггүй” гэж Оюумаа шийдэн, салах саналыг түрүүлж гаргажээ.
Өмнөх эхнэрээсээ гэр бүлийн баталгаагаа салгуулж чадалгүй өдийг хүрсэн Ч.Бат-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сараас хамтын амьдралдаа цэг тавьж, олны нүднээс далдхан амьдрах болсон.
Дөрвөн жил амьдарсан хос сүүлийн үед дорвитой уран бүтээл хийлгүй усанд хаясан чулуу шиг нам жим байгаа. Уран бүтээлийн дөрөө харшуулж, дөчөөд дуу хамтран дуулсан тэднийг урлагийн тайз л холбодог аж.







0 Сэтгэгдэл