Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чацарганыг Европын зах зээлд гаргах боломж бүрдэв

Монголын худалдааг дэмжих TRAM төсөл, ХХААХҮЯ, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбоо хамтран “Монголын чацаргана дэлхийн зах зээлд” анхдугаар чуулганыг өчигдөр зохион байгуулав. Тус чуулганд оролцогчид Монголын жимсний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, чацарганын бүтээгдэхүүний экспортын талаар хэлэлцлээ. Түүнчлэн чацарганын тосыг Европын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцав. Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал “Япон, БНСУ, Тайвань руу чацарганын бүтээгдэхүүн экспортолж байна. Чацарганын тос нь зөвхөн хүнсний зориулалттай бус, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд ордог. Тиймээс гаднынхан чацарганын цэвэр шүүс, тосыг их сонирхож буй. Манай улсад хэрэгжүүлж буй Европын Холбооны ТРАМ болон Германы “Pro value” төслөөс дэмжлэг авч, Европын зах зээлд гаргах боломж бүрдсэн” гэлээ. Мөн чуулганы үеэр Германы чацаргана тариалагчидтай цахимаар уулзалт хийсэн юм.

Ташрамд дурдахад, манай орны хэмжээнд долоон мянган га талбайд чацаргана тариалж, жилд дунджаар гурван мянган тонныг хураан авдаг аж.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.