Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЧАЦАРГАНА” хөтөлбөрийг батлав

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна гэж заасныг үндэслэн “Чацаргана” хөтөлбөрийг боловсруулсан байна.
Чацарганыг 20 мянган га талбайд аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах нь энэ хөтөлбөрийн зорилго юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүн амыг аюулгүй, цэвэр амин дэм бүхий жимс, жимсгэнийг хүнсэндээ тогтвортой хэрэглэдэг болгохоос гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлож валютын нөөцийг өсгөх, ажлын байр бий болж, ядуурлыг бууруулах зэргээр эрүүл мэнд, байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.
Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг 2010-2012 онд хэрэгжүүлэх бөгөөд жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчинг сайжруулан, чацарганы суулгац үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж, жилд 5 саяас доошгүй суулгац бэлтгэн, тариалсан талбайн хэмжээг 10 000 га хүртэл хүртэл нэмэгдүүлнэ. Мөн чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг үйлдвэрлэлийн аргаар хураах, боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож маркетингийн сүлжээ бий болгохоор зорьж байна.
Хоёрдугаар үе шатыг 2013-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд чацаргана болон бусад жимс, жимсгэнэ тариалах чадавхийг бэхжүүлсний үндсэн дээр чацаргана тариалалтыг 20 000 га-д хүргэж, өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрүүдийг бүсчилэн байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж, жимс, жимсгэний салбарыг бие даасан салбар болгон хөгжүүлэх юм.
Чацарганы 1 га талбайд 1200-1600 суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хураан, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 литр цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бололцоотой бөгөөд зардлаа 2-3 жилд нөхөж, ашигтай ажиллана гэж эрдэмтэд тооцоолсон байна.
2009 оны байдлаар манай улс 1200 га-д жимс, жимсгэнэ тариалж байгаагийн 80 гаруй хувь нь чацаргана юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.