Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

 Монгол Улсын Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” сургалт Төр, засгийн үйлчилгээний “Элит” төвд эхэллээ.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, аймаг, нийслэлийн төрийн байгууллагын 70 гаруй хүн оролцож байгаа энэ  сургалтыг Олон улсын хөгжлийн үнэлгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дэлхийн банкны бие даасан үнэлгээний группын зөвлөх, доктор Рей Рист удирдан явуулж байна. 

Таван өдөр үргэлжлэх энэ сургалт нь 2010 оны 7 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дээрх сэдвээр зохион байгуулсан сургалтын 2 дахь шат юм.  Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, “Нэг цонхны үйлчилгээ” төсөл, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байгаа юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.