Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Эрдэнэбат: Нийт ахмадууддаа тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна

Зээлгүй ахмадын түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн талаар ахмадууд байр сууриа илэрхийлж “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх тухай” хуулийг эсэргүүцэн төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх тухай мэдээллээ.

Ахмадын түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбат хэлэхдээ “Ахмадуудыг зээл авсан, аваагүй гэдгээр нь хоёр хэсэгт хувааж ялгаварлаж байгааг бид эсэргүүцэж байна. Ахмадуудынхаа сэтгэл санааг зөв тэгш байлгаж, гаргасан шийдвэрээ буцааж нийт ахмадууддаа тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна. Мөн бидэнд цаас хэрэггүй тэгш хуваарилалтыг шаардаж байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүд тэтгэврийн зээлтэй иргэдийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ. Тэгвэл ахмадын түр хорооны гишүүд байгалийн баялаг буюу 760 тэрбум төгрөгийг 420 мянган тэтгэврийн насны иргэн тус бүрд цагаан сарын өмнө 3 саяар хуваарилж өгөхийг шаардлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ц.Эрдэнэбат: Нийт ахмадууддаа тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна

  • Avatar би says:

    Хөгшин нохой хуцсаны дайтай наашаа харахгүй юманд ингэж хайран цагаа бараад яахав,үүний оронд хашааныхаа хогыг цэвэрлэж байсан нь дээр,энэ дээр чинь ядуус биднийг хардаг амьтан нэгч байхгүй,харин их мөнгөтэй хүн хэхэрүүлэхэд л төрийн сайд нь урд нь очоод л гөлөлзөж байх жишээний,худлаа гэвэл өчигдөрийн сурвалжлагуудыг харцгаагаарай

  • Avatar Зочин says:

    Зөв дэмжиж байна Үндсэн хуулийн заалт байсаар байтал Eрөнхийлөгч Eрөнхий сайд 2 нь хэдэн муу ахмадаа алагчилж гадуурхасан шийдвэр гаргалаа 190 мянган ахмадаа баян тарган зээл аваагүй хох чинь гээд төрийн халамжаас хаслаа Бид үхтлээ тэмцэж үндсэн хуулинд заасан эрхээ эдэлнээ

  • МАН нэг ч ахмадыг ялгаж болохгүй Адилхан тэгш хандаач ээ Тэтгэвэр 30 мянгаар нэмж доог хийлээ

  • Avatar Zochin says:

    Uhaangvi noyoni uragshgvi ard irged gej ene de. Hvsseneeree l neh! 1 hvnd 3 say l yum bgaa biz teriigee 200.0r vrjvvleed vz emee ovoo naraa ulsaa zaraad 3 sayig harmaandaa hiih ni l de ene hvmvvs chini

  • Avatar Зочин says:

    310 мянгын тэтгэвэртэй олон ахмад зээл авбал дараа сардаа хоосон хонох учир авч чадаагүй Тэрнээс МАН ын хэлж байгаа шиг баян биш шүү Адил тэгш 6 саяыг өгөө