Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Мянганбаярыг шүүх хурлыг хойшлуулав

Шүүхээс Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын гэм буруугийн хуралдааныг өнөөдөр товлосон байсан. Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1 дэх заалтад заасан Залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм бурууг шүүхээр болсон. Гэвч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна. Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав. “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нь бусадтай нийлж Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн үндэслэлээр шүүхийн хаалга татаад буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.