Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Ганзориг: Төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр Астразенека вакцин ирнэ

Манай улс хүн амынхаа 60 хувийг долоодугаар сар гэхэд вакцинжуулалтад хамруулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн тэрээр, “Ерөнхий сайд, Шадар сайд олон нийтэд мэдээлснээр дархлаажуулалтын ажил хөл хорио дууссан өдөр буюу энэ сарын 23-наас эхэлнэ. Ингэж тооцвол долоодугаар сар хүртэл дархлаажуулалтын ажил хийнэ. Бусад улс орнууд хүн амдаа хүрэлцээгүй үйлдвэрлэлтэй байхад манай улсад вакцин хүрэлцэх юм уу гэдэг асуудал. Энэ эрсдлийг бид тооцож үзээд оны өмнөөс Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг 4-5 улстай яриа хэлэлцээ хийж байсан. Энэ ажлын залгамж чанар үргэлжлээд бид вакциныг нэг улсаас биш 4-5 улсаар авахаар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр Астразенека вакцин ирнэ. Тухайн өдрийн орой нь дараагийн улсын вакцин ирнэ. Гэх мэтчилэн олон уулзалт хийсний дүнд олон талаас нийт хүн амдаа хүрэлцэхүйц вакцин авахаар төлөвлөж байна. Яг одоо Ерөнхий сайд вакцин үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Элчин сайдуудтай уулзаж байна. Эдгээр Элчин сайдууд тухайн улсын үйлдвэрлэл болон нөөцөөсөө өгөх ажлыг шат дараатай хийхээ хэлээд явж байгаа юм” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ц.Ганзориг: Төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр Астразенека вакцин ирнэ

  • Avatar Монгол says:

    СПУТНИК ЛАЙТ,ФПАЙЗЁР АСТРАЗЁНЁКА ЭНЭ ВАКЦИНУУДИЙГ АЛЬ НЭРШИЛТЭЙ ВАКЦИН ЁРӨНДӨГ АЛЬ САЙН НЬ ВЭ ТОЛГОЙ ЭРГЭЧИХЛЭЭ ШҮҮ МОНГОЛД ЯМАР ВАКЦИН ОРЖ ИРЭЭД ДАРГА ЦҮНДГЭРҮҮД САЙД НАР ӨӨР ВАКЦИН АРД ТҮМЭНДЭЭ БАС ВАКЦИН САНАЛ БОЛГОЖ БАЙНА ВЭ

  • Avatar Zochin says:

    astrazeneka- khiilgeed nas barsan khumuus bgaa tul bolgoomjil.