Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ӨӨЛД: Социалист орнуудаас хамгийн дэвшилтэт Үндсэн хуулийг манай АИХ баталсан

 Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 235 дугаар тойргоос сонгогдсон депутат, УИХ-ын гишүүн асан Ц.Өөлдтэй түүхэн ойн босгон дээр ярилцлаа. АИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч, хөдөөгийн фракцын ахлагчаар тэрбээр ажиллаж байжээ.

-Ардчилсан Үндсэн хуулийн ач холбогдол, амин сүнсийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа. Таны хувьд юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийг 1990-1991 онд боловсруулаад 1992 онд баталчихсан юм биш. 1984 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор АИХ, МАХН-ын УТТ-ны шийдвэрээр шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ко мисс 1989 онд байгуулагдсан. Жамбын Батмөнх агсан түүнийг удирдаж байсан. 2-3 хувилбар байсан. Тэдгээр нь шинэ Үндсэн хуулийг батлах үндсэн суурь болж өгсөн. Ардчилсан шинэ Үндсэн хууль гэж нэрлэх хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг ардчилсан улсуудын Үндсэн хууль, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн гаргаж чадсан.

Хоёрдугаарт, энэ бол Монголын нийт ард түмний оюуны бүтээл. Бүх ард түмнээр хэлэлцүүлсэн. Тэднээс гаргасан 30-аад мянган саналаас 9000 орчим нь тусгалаа олсон. Гуравдугаарт, Бүгд найрамдах засаглалыг тунхагласан Үндсэн хууль байсныг Парламентын засаглалтай болгож өөрчил сөн. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх, үүргийн хуваарилалтыг бий болгосноороо цоо шинэ тогтолцоонд шилж сэн. Энэ хуулийн ачаар монголчууд гадаадад зорчих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чөлөөтэй бизнес эрхлэх, бие даасан олон тулгуурт гадаад болон эдийн засгийн бодлого явуулах нь нээлттэй болсон.

-Монголтой адил социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу олон улс шилжсэн. Тэдний Үндсэн хуультай харьцуулбал манайх аль түвшинд нь орох вэ?

-Ж.Батмөнх дарга АИХын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэдийг Герман, Англи улсын Үндсэн хуулийг судлуулахаар нэг сарын томилолт өгөөд явуулж байсан юм. Швед, Швейцарийн хуулийг судалсан. Социалист орнуудын ихэнх нь Үндсэн хуулиа шинэчилсэн. Манайхыг боломжийн гэж үздэг. Нэг нийгмээс нөгөөд шилжихдээ эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсгэхээс сэргийлэхийн тулд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байв. Үндсэн хуулийн нэг том агуулга нь үүнд чиглэгдсэн. Үндсэн хуулийг боловсруулахад өмнөх АИХ ихээхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх ёстой.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, анхны ардчилсан Сон гуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өмнөх АИХ баталсныг хэлэх хэрэгтэй. Энэ бүхэн ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эх суурь болсон. Олон нам өөрсдийн Бүгд, Бага хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, АИХ-д саналаа оруулсан. 427 депутатын 327 нь тэр үеийн МАХН-ын гишүүд. Бүлгийг Г.Очирбат гуай даргалж, би орлогчоор нь ажиллаж байсан. Үндсэн хуулийг батлахад учирч байсан бэрхшээл, хүндрэлээс хэрхэн гарах арга замын талаар голчлон ярилцдаг байлаа. 160- аад нь хөдөөгөөс сонгогдсон депутат. Сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга, малчин, эмч нар байв. Хөдөөгийн фракцыг би ахална. Өөрсдийн санал бодлыг солилцож, нэгтгэнэ. Манай Үндсэн хуулийг гадаадын судлаач, эрдэмтэд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бейкер хүртэл аятайхан “эцэг” хууль болсныг хэлсэн.

-АИХ дахь МАХН-ын бүл гийн орлогч, хөдөөгийн фракцын ахлагчаар Та ажиллаж байжээ. Ашиг сонирхол, албан тушаалын хэнээтэй хүмүүсийн нэгдэл гээд одоогийн фракцуудыг хүмүүс таашаадаггүй. Тэр үеийн фракц ямар байв.

-Хөдөөгийн бодлогод юуг анхаарах, хөдөөгийн хөгжлийн асуудал, газар тариалангаа яах юм гэх мэт асуудлаар бид зөвшилцөж, ярилцдаг байлаа. Эмэгтэйчүүдийн, бие даасан, бусад намын фракц гэж байсан. Аймаг болгон бүлгийн ахлагчтай. Түүгээрээ асуудлаа ярьж санал бодлоо нэгтгээд чуулгандаа ордог нарийн зохион байгуулалттай байсан. Намын дарамт шахалт гэж байдаггүй. Зөвхөн ажил хэргээ зөвлөлдөнө.

-Сонирхолтой дурсамж байдаг биз дээ. Хоёр эхнэртэй болох асуудал хүртэл хөндөж байсан депутат байсан.

-Зарим нь туйлширна шүү дээ. Сонин санаа их гарна. Хоёр эхнэртэй болъё. Тэгвэл садар самууны асуудлыг цэгцэлнэ. Хүн ам өснө. Үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө гэж Төв аймгийн Баян сумаас сонгогдсон депутат санал гаргаж байв. 80-аад хүний санал авсан байх шүү. Баян-Өлгий аймгийг автомат эрхтэй бүгд найрамдах улс болгоё гэсэн саналыг нэг депутат гаргасан. Бөөн маргаан болсны эцэст түүнээс санаа авч Монгол Улс нэгдмэл байна. Зөвхөн засаг, захиргааны нэгжид хуваагдана гэсэн Үндсэн хуулийн үг, өгүүлбэр “мэндэлсэн” түүхтэй. Ийм тодорхой саналууд Үнд сэн хуулийн олон зүйл, заалтын уг сурвалж нь болж чадсан. Тэр үед нийгэм тогтворгүй байлаа. Ийм нөхцөлд улсаа нэгдмэл байдлаар авч явах нь депутатуудын чин хүсэл зорилго болж байлаа. Тэгж ч чадсан гэж боддог. Хэцүү хэргээр ял сонсоод байсан Хадбаатар аваргыг цагаатгая гэж Төв аймгийнхан санал гаргаж, Ш.Сүрэнжав монголчууд бэлчээрийнхээ захад л юу яадаг байсан шүү дээ гэж хэлж байлаа. Үүнээс болж эмэгтэйч үүдийн фракц хурал хаяж байлаа. Энэ мэт инээдтэй, санаа авмаар сонирхолтой зүйл олон гарч байсаан.

-Ардчилсан Үндсэн хуу лийг батлаад 20 жил өнгөр лөө. Өнөөгийн өндөрл өгөөс харъя. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя, УИХ-ыг 99 гишүүнтэй болгоё, хоёр танхимтай байя гэсэн санаанууд их гардаг болжээ.

-Би бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зөвшөөрдөг хүний нэг. Хоёр танхимтай болохыг үгүйсгэдэггүй. Харин ч УИХ туйлшраад байхгүй, хяналттай болно гэж үздэг. Ийм зохион байгуулалтад орох цаг ирэх байх. Ой, мод, ус төрийн өмч байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хувь хүн өөрийн хүч, хөдөлмөрөөр ой байгуулж, мод тарьж, нуур цөөрөм байгуулж болно. Түүнийг төрийн өмч гэж үзэх үү. Энэ мэт асуудлыг зохицуулах шаардлага байгаа юм. Гадаадын томоохон хөрөнгө оруулагч болон бусад нөлөөллийг хязгаарласан зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой. Өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн дархлааг сайжруулж өглөө.

-Түүнээс бус 1999 оных шиг өөрчлөлтийг олон түмэн хүсэхгүй.

-Тэр өөрчлөлтийг залруулах ёстой. Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХын гишүүн байх ёстой. Аливаа суурь хуулийг өөрчлөхдөө ард түмнээрээ хэлэлцүүлдэг байх ёстой. Ард түмнээс их гоё, авууштай санаанууд гардаг. Үндсэн хуулийг өөрчлөхдөө үүнийг харгалзах ёстой.

-Түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд өнөөдөр Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Мэдээж бахархал төрж байгаа байх. Үгээр илэрхийлбэл?

-Бид Үндсэн хуулиар олгосон эрхийг эдэлж чаддаг ч үүргээ биелүүлж чадахгүй байна. Үндсэн хуулиа хэрэгж үүлэх, түүнд нь хяналт тавихаа байж. Хэтэрхий задгай байж болохгүй. УИХ, Засгийн газрын гишүүд нь хүртэл хууль зөрчөөд байна шүү дээ. Үндсэн хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулмаар байна.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.