Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цөмийн энергийн салбарт хамтран ажиллана

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 
Ингэснээр хоёр улсын салбарын байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээн хоёр улсын Гаалийн байгууллага хооронд салбарын асуудлаар мэдээлэл солилцох эрх зүйн орчинг бүрдүүлэх протоколд гарын үсэг зурав.
Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.