Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цөмийн шинэ стратегиа танилцуулав

     АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мягмар гарагт цөмийн зэвсгээ хэрэглэх  шинэ стратегиа олон нийтэд танилцуулжээ.
“Цөмийн шинэ тайлангийн дагуу цөмийн зэвсгийн хэрэглээг багасгана. Америк цөмийн туршилт хийхгүй, цөмийн туршилтыг хориглосон гэрээг батлахыг эрмэлзэхгүй. АНУ шинээр цөмийн цэнэгт хошуу бүтээхгүйгээс гадна цөмийн шинэ зэвсэг бүтээхгүй. Бид стратегийн энэ зорилгоо биелүүлэхийн тулд цөмийн зэвсгээс татгалзах бодлого баримтална. Үүнээс гадна Америкийн ердийн зэвсгийн хүчин чадал болон пуужингийн хүчирхэг хамгаалалтуудаар АНУ болон холбоотон орнуудын үндэсний аюулгүй байдлын хамгаалалтыг бэхжүүлэхийг энэ стратеги харуулж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
Энэ мэдэгдлийг Оросын эрх баригчид АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн төлөвлөгөөтэй холбон ихэд болгоомжлон хүлээн авчээ. “Вашингтон пуужингийн хамгаалалтын системийн асуудлаар  Оросын эрх баригчидтай хамтран ажиллана. СТАРТ гэрээ бол пуужингийн хамгаалалтын системийн тухай гэрээ биш. Энэ бол хоёр улсын нөөцөд байгаа цөмийн цэнэгт хошууг бууруулах тухай гэрээ. Пуужингийн довтолгооноос хамгаалах  системийн гол зорилгын талаар Оросын эрх баригчдад тайлбар хийнэ” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн байна.
“АНУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн орон болон тийм зэвсэггүй орныг цөмийн зэвсгээр заналхийлэхгүйгээс гадна тэдний эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй. Гэхдээ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний заалтыг зөрчиж буй орнууд олон улсаас өөрсдийгөө салан тусгаарлах бөгөөд цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдөөд өөрсдийнхөө аюулгүй байдалд аюул учруулна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.