Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэцэрлэгээсээ үлэг гүрвэлийн яс олжээ

Их Британийн Норфолк гүнлэгийн оршин суугч 75 настай тэтгэврийн хөгшин Жон Ригглес есөн жилийн өмнө цэцэрлэгтэй ажиллаж байгаад ер бусын гэмээр хэлбэртэй чулуу олсон аж. Эхлээд цэцэрлэгтээ чимэглэл болгон тавьж байгаад сүүлдээ хүлэмжиндээ орхиод мартсан байна. Харин өнгөрсөн жилийн сүүлээр өнөө чулуугаа дахин санаж, юу болохыг нь шинжлүүлэхээр орон нутгийнхаа музейд өгчээ. Ирсэн хариу өвгөнийг алмайруулсан байна. Түүний олсон яснаас одоогоос 135 сая орчим жилийн өмнө тэнгист амьдарч байсан махчин үлэг гүрвэл Plesiosaur-ийн сэлүүрийн яс болох нь тогтоогджээ.
    Ясанд судалгаа хийсэн Кембрижийн Байгалийн түүхийн музейн шинжээчид “Plesiosaur-ийн яс маш ховор байдаг. Жоны олсон яс маш сайн хадгалагдсан байсан. Цусны судлуудыг нь энгийн нүдээр ч харж болохоор. Жон үүнийг хаячихаагүй нь их юм” гэжээ.
Жон Риггле үнэт олдвороо орон нутгийнхаа музейд хандивлахаар шийдсэн гэнэ. Гэхдээ үүнээс өмнө долоон настай ач охин Эмили Ригглийнхээ хүсэлтээр сургууль дээр нь аваачин багачуудад үзүүлэн, болсон явдлын тухай ярьж өгөхөөр амлажээ. Тэрбээр “Үлэг гүрвэлийн ясыг тузейд өгснөөр хүмүүс чөлөөтэй үзэж болох ч гараараа тэмтрэх боломжгүй болчихно” гэжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.