Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэцийн дүгнэлт хуульд өөрчлөлт оруулахад хүргэв

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат нарын санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсантай холбоотой юм. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.Лхагважав өнгөрсөн онд болсон нөхөн сонгуультай холбогдуулан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгэсэн байна. Энэ маргааныг  цэц 11 дүгээр сард дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд мөн дээрхийн адил дүгнэлт гаргасан ч УИХ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн тогтоол гаргажээ. Гэвч цэц  өнгөрсөн сарын 22-нд их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцээд урьдын адил дүгнэлт гаргаснаар УИХ-ын тогтоол хүчингүй болсон юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хурааж дууссан өдрөөс нэг сарын дотор  улс төрийн нам, эвсэл  өмнөх сонгуулийн зардлын тайланг гаргаж СЕХ-нд өгөөгүй бол дараагийн сонгуульд бүртгэхээс татгалзах эрхтэй байхаар тусгасан байгаа.  Тэгвэл энэ удаад нам, эвсэл тайлангаа ирүүлээгүй бол СЕХ бүртгэхээс шууд тагалзах бус шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй байхаар өөрчлөх гэж байгаа юм.
Ингэснээр улс төрийн нам, эвслүүд хуульд заасан үүргээ биелүүлэх, дараагийн сонгуульд оролцохдоо холбогдхо зөрчлөө арилгуулсан байх хөшүүрэг болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.