Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргүүд гэрийнхэнтэйгээ цахимаар “уулзжээ”

Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэнтэй нь утсан холбоо болон интернет ашиглан тогтмол хугацаанд “уулзуулж” буй. Энэ удаа Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран хугацаат албаны дайчдыг ар гэрийнхэнтэй нь утсаар болон интернетээр холбох ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр дайчдын ар гэрийнхэн “Албаа нэр төртэй хааж байгаа хүүгээрээ бид бахархаж байна. Аав, ээж хоёр нь маш сайн байгаа. Миний хүү цог золбоотой, жавхаатай цэрэг болжээ” хэмээн баяр хүргэж, олонтой эвтэй байж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй хаахыг захисан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.