Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн баг сар шинийн баярын ажиллагаагёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ

Чад улс, Төв Африкын Бүгд Найрамдах улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах MINURCAT ажиллагаанд  үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 1 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн  сар шинийн баярын арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ баярын ажиллагаанд MINURCAT ажиллагааны Хойд секторын хариуцлагын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын төлөөлөл болон  MINURCAT-ын бусад албаны төлөөлөгчдийг урилгаар оролцуулж, уламжлалт ёс зан заншил, баярын арга хэмжээг үзүүлж сонирхуулан Монгол улсыг сурталчлах ажлыг давхар зохион байгуулсан. Сар шинийн баярын арга хэмжээг нээж MINURCAT ажиллагааны Хойд секторын командлагч хурандаа Л.Онцгойбаяр цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүн болон уригдаж ирсэн зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлж, морин хуурын ая эгшиглүүлснээр баярын ажиллагаа эхэлсэн.

Баярын арга хэмжээг зохион байгуулах ажлын үеэр хамгийн сонирхолтой болсон арга хэмжээ нь “Үндэсний хүчит бөхийн барилдаан”-ыг зохион байгуулсан явдал байв. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд цэргийн багийн удирдлага, салбаруудаас шилдэг 32 бөх зодоглосноос, дэд ахлагч Б.Ганбаяр 5 давж түрүүлэн цэргийн багийн начин цол, өргөмжлөл, цэргийн багийн захирагчийн тусгай шагнал хүртсэн бол дэслэгч Б.Бат-Эрдэм үзүүрлэж өргөмжлөл, цэргийн багийн захирагчийн тусгай шагнал тус тус хүртлээ. Шинийн нэгний өдөр Монгол ёс заншлын дагуу Бурхан тахилдаа хүндэтгэл үзүүлж мөргөн, Сар шинийн золголтыг зохион байгуулснаас гадна ЦАХ-д салбаруудын бэлтгэсэн урлагийн мэндчилгээ болон монголын уран сайхны кино, ардын болон уртын дуу, шүлэг, клип, слайд шоуг үзэж сонирхсон. Түүнчлэн төрөл бүрийн спорт болон хөгжөөнт тоглоом, ном, сонин, хэвлэлийн материал зэргийг бие бүрэлдэхүүнд тарааж, ЦАХ-д чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон арга хэмжээг авч ажиллаа. Хангалт үйлчилгээний бүрэлдэхүүн маань баярын өдрүүдэд завгүй ажиллаж нийт ЦАХ-даа үндэсний идээ будаа, нэмэгдэл хоол хүнсээр үйлчилсэн. Бие бүрэлдэхүүнд уламжлалт соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх болон үндэсний ёс, зан заншлаа бусад улсын ЦАХ-дад сурталч лах ажлуудыг төлөвлөн зохион байгуулж явуулсан нь цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон ирсэн зочдын талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөжээ.

 

 

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.