Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн аюулгүй байдлын асуудлаар ярилцахад бэлэн

     Тайваний хойг дахь аюулгүй байдлыг хангахад Бээжин, Тайваньтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөл (Засгийн газар)-ийн дэргэдэх Тайваний асуу дал хариуцсан албаны албан ёсны төлөөлөгч Ян И мэдэгджээ. 1949 онд коммунистуудтай хийсэн дайнд ялагдсан Гоминьдан намынхан Хятадын томоохон арал руу зугтсанаас эхэлж Эх газрын Хятад, Тайваний хооронд батлан хамгаалахын салбарт түвэгтэй нөхцөл байдал үүссэн билээ. Түүнээс хойш Тайвань хууль бусаар тусгаар тогтнож, Америкийн зэвсэглэлд тулгуурласан зэв сэгт хүчинтэйгээр оршин тогтносоор байгаа юм. Вашингтон саяхан Тайваньд 6.4 тэрбумын зэвсэг худалдах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа зарласан. Энэ алхам Бээжингийн дургүйг ихээхэн хүргэж, БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлыг бус ниулж байна гэж Америкийн засаг захиргааг бу руут гаж, батлан хамгаалах салбарт тогтоосон хэлхээ хол боогоо таслах болно гэж мэдэгдэхэд хүргэсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.