Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн ангиудад хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох шаардлага хүргүүлэв

Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад буй Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгэндээ хүнлэг бус харилцсан дүрс бичлэгээс хүний эрхийг ноцтой зөрчих явдал далд оршсоор байгааг тодорхой илчилсэн. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссоос цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг зөвлөмж, шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, ЗХЖШ, түүний харьяа цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох шаардлага хүргүүлжээ. Үүнээс гадна ХХЕГ хүний эрхийг дээдэлж ажиллах зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Шаардлагад “Хүний эрхийн сургагч багш нарын үйл ажиллагааг эрчимжүүлж, офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цэргийн анги, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тусгажээ. Мөн Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааг илрүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нууцыг чанд хадгалах, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, энэ талаар нийт бүрэлдэхүүнд танилцуулахыг үүрэг болгосон байна. Эцэст нь хүний эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, өөгшүүлэн дэмжиж, захирах, захирагдах ёсны үзэл санааны дор зөвтгөж болохгүй бөгөөд цэргийн анги салбарын удирдлагын болоод дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлэн шалгуулдаг байхыг тусгажээ. Шаардлагын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг 21 хоногийн дотор ирүүлэх хуулийн заалттай юм байна.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Цэргийн ангиудад хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох шаардлага хүргүүлэв

  • Avatar Зочин says:

    Н .Энхболд сайд армид дэглэлт гэж хэзээ ч байгаагүй цаашид ч байх ёсгүйг би сайдын хувьд батлана гэж ярвайгаад байсан нь тун саяхан даа